Big Gee-тэй хамтарч дуулсан Өмнөд Солонгосын рэппэрүүд ХЭН БЭ?


О.Хандмаа | YOLO.MN
2022-12-26

БНСУ-ын @sajahrecords , @greatreset, Монголын @thisisrealmn лэйбл хамтран рэппэр Big Gee-гийн 2020 онд олны хүртээл болгож байсан “Yaasan” дууны ремиксийг хийжээ.

Уг уран бүтээлд Өмнөд Солонгосын дөрвөн рэппэр хамтарсан бөгөөд шинэ ремиксийг арванхоёрдугаар сарын 29-нд Монголын цагаар 17.00, /Солонгосын цагаар 18.00/ цацах аж.

Энэ талаар рэппэр Биг Жий “Биднийг хип хоп нэгтгэсэн. Хэдий өөр өөр улсын үндэстэн хэдий ч бидэнд хипхоп соёл гүүр болсон” хэмээн ярьсан юм.

Ингээд Big Gee-тэй хамтарч дуулж буй Өмнөд Солонгосын рэппэрүүдийг танилцуулъя.

ЖО ГВАН-ИЛ

Өмнөд Солонгосын рэппэр, Жо Гван-ил. Тэрбээр алдарт “Show Me the Money” тэмцээний 2021 оны ялагч бөгөөд уран бүтээлийн анхны гараагаа 2019 онд “Grow Back” дуугаар эхэлж байв.

Жо Гван-ил 1997 оны есдүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 17 настайгаасаа рэп-т хөл тавьжээ. 2020 онд гаргасан "Acrobat" дуу нь youtube-д 16 сая хандалттай байна.

Хурдан үглэдэгээрээ алдартай тэрбээр энэхүү дуугаараа Korean Hip-hop Awards-д нэр дэвшиж байсан юм. Тэрбээр

  • 2020 онд "Korea", "Memoirs (Orchestra Ver.)"
  • 2021 онд "Depersonalization", "Rambo", "Let's Disco Dance", "Anarchy Freestyle"
  • 2022 онд "Mansae (Independence War Song)", "On And On", "Break The Line", "Compensation", "Bubble Gum" зэрэг уран бүтээл хийжээ.

KOONTA

Koonta хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Өмнөд Солонгосын рэппэр Ан Тэ Хён бол “Rude Paper”-ийн багийн гишүүн. 1982 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн тэрбээр “Blackbook Muzik” компанийн уран бүтээлчээр 2017 онд анхны уран бүтээлээ "오늘을 적어둬" цацаж байв.

2018 онд "Paper", "Roller Coaster"

2021 онд "Since You Left Me", "Replica", "Proto Type", "20 Blues" зэрэг дуу гаргажээ.

Тэрбээр мөн “Show Me the Money 2021” тэмцээний шилдэг таван оролцогчийн нэг болж байв

SKULL

SKULL нэрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгосын регги хөгжмийн домог хэмээгддэг дуучин, рэппэр Jo Sung-jin 1979 оны арваннэгдүгээр сарын 2-нд төржээ.

2003 онд “Stony Skunk” хамтлагт дуулж урлагийн карьераа эхлүүлсэн тэрбээр Bob Marley-гийн хүү Stephen Marley-тай хамтарч хийсэн "Love Inside" дуугаараа Ямайкад алдаршсан юм.

2011 оноос ганцаараа уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Солонгосын регги хөгжмийн хаан хэмээн олонд хүндлэгддэг аж. Скалл:

  • 2012 онд "I Live Like This", "Trash"
  • 2014 онд "Keep On Pushing"
  • 2016 онд "Get Rich", "Never Cry"
  • 2017 онд "Crazy"
  • 2021 онд "Whoo" зэрэг уран бүтээл гаргажээ.

MAN1AC

Man1ac нэрээрээ олны танил болсон Солонгос-Америк гаралтай Майкл Энтони Хортон анх 2009 онд MoV Entertainment-ийн UpTown хамтлагаас урлагийн карьеэраа эхлүүлжээ. Тэрбээр 1981 оны тавдугаар сарын 27-нд төржээ. 

2016 оноос ганцаарчилсан уран бүтээл туурвиж эхэлсэн Man1ac “Show Me the Money” тэмцээнд 2017, 2018 онд оролцож байжээ. Түүний уран бүтээлүүд:

  • 2016 онд "K.O Like Tyson"
  • 2017 онд "Black Tear"
  • 2021 онд "Do What U Wanna Do"

#Дуу хөгжим