Neftlix-ийн зул сарын тухай өгүүлэх хамгийн шилдэг кино Клаус


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-17

Сүүлийн 10 жилийн хугацаанд Neftlix зул сарын сэдэвт киног үзэгчдэдээ хүргэсэн билээ. 

Rotten Tometoes(Кино шүүмжлэгч)-ийн мэдээлснээр Neftlix-ийн зул сарын сэдэвт шилдэг бүтээл нь Клаус (Claus) юм. Клаус бүтээл нь Оскарт нэр дэвшиж байсан ба 2020 онд BAFTA-аас шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг хүртэж байжээ.  

Сержио Паблосын найруулсан эл хүүхэлдэйн кино нь Санта Клаусын зохиомол амьдралын талаар бус Клаус хэмээх эгэл жирийн хүний тухай өгүүлж буйгаар  онцлогтой. Киноны үйл явдал 19-р зууны Норвеги Улсын нэгэн арлын хотод үйл өрнөнө. Шуудан зөөгч Жеспер болон Клаус хэмээх ганцаардмал, тоглоом үйлдвэрлэгчтэй найзлан, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах болно. 

Ингээд Neftlix-ийн зул сарын баярын шилдэг бүтээлийн жагсаалтыг танилцуулъя. Жагсаалт нь кино шүүмжлэгчдийн оноо болон үнэлгээний нийт дүнгээр тоймлогдон эрэмбэлэгдсэн болно. 

  • Клаус (Claus) - 2019 
  • Jingle Jangle: A Christmas Journey - 2020 
  • Харь гарагийн зул сарын баяр (Alien Xmas) -  2020 
  • Who Killed Santa? A Murderville Murder Mystery – 2022 
  • Feast Of The Seven Fishes - 2019 
  • A Boy Called Christmas - 2021 
  • Let It Snow - 2019 
  • White Christmas - 1954 
  • A Castle For Christmas - 2021 
  • A Christmas Prince – 2017 

Эх сурвалж: NME.com 

 

 

#нийтлэл