15-16 насны хүүхдүүд хүний амь хөнөөсөн байж болзошгүй хэргийг камераар илрүүлжээ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-12-05

Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдрийн 07:26 цагт  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гаднын нөлөөтэй байж болзошгүй амиа алдсан байв.

Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж 60 настай, эрэгтэй А-г 15-16 насны хүүхдүүд болох  О болон С нар шөнийн 02:00 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоолоо. Улмаар сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйл.Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна:
1.1.нийтэд тустай ажил хийлгэх;
1.2.зорчих эрхийг хязгаарлах;
1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.
 

Эх сурвалж: ЦЕГ

#мэдээ