ВИДЕО: Тэдний өөрсдийн АМЬДРАЛААСАА СЭДЭВЛЭН БИЧСЭН дуунууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-16

Кпоп уран бүтээлчдийн дунд хөдөлмөрч, авьяаслаг, царайлаг байдлыг төгс дүр төрх гэж үздэг. Гэхдээ энэ бол кпоп дуучдыг илэрхийлэх бүх зүйл биш юм. Тэдний зарим нь бусдын л адил зовлон шаналал, хэцүү бэрх амьдралыг туулсан байдаг. Харин энд дурдагдах уран бүтээлүүдэд тэдгээр одод өөрсдийн амьдралд тулгарсан, эмзэглэж явдаг зүйлээ тусгажээ. 

ZION T – COMPLEX (Ft G DRAGON)

Дуучин Zion T энэхүү дуугаараа өөрийн сул талыг илэрхийлжээ. Тэр өөрийгөө хамтлагийн гишүүн байсан бол амьдрал нь илүү хялбар байх байсан гэж дуулдаг. Харин Жиди (GD)-гийн хэсэг орж ирснээр энэ дуу илүү чамин болжээ. Учир нь Жиди түүний эсрэг өнцгөөс дуулах бөгөөд тэдний дуу хоолой хамтдаа комплекс болох болно.


2NE1 – UGLY

2NE1 хамтлагийн гишүүд өөр өөрийн гэсэн хэв маяг бүхий гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд. Гэвч тэдний гадаад үзэмжийг хүмүүс Солонгосын кпоп уран бүтээлчдийн стандарт биш гэж үздэг байжээ. Хамтлагийн гишүүд энэ тал дээр ихээхэн эмзэглэдэг талаараа ч нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьж байсан юм. Хүмүүс тэднийг царай муутай гэж шүүмжилдэг учир тэдний ‘UGLY’ дуу төрсөн түүхтэй.  


TABLO- EXPIRATION DATE

Epik High хамтлагийн гишүүн Таблу (Tablo)-гийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болох “Expiration Date” хэмээх дуу нь бусдад гологдох вий гэсэн айдсын тухай өгүүлдэг.

“Би хэн ч уншдаггүй ном, хэний ч сонсдоггүй дуу байхаас айдаг”  гэж өгүүлэх  энэ дуу та бүхэнд ч бас нэг зүйлийг бодогдуулна гэж найдаж байна.


BIGBANG – LOSER

Ганцаардал,  азгүйтэл, бүтэлгүйтэлийн тухай өгүүлэх LOSER дууг сонсож үзээгүй хүүхэд залуус гэж байхгүй биз ээ. Bigbang хамтлагийн гишүүдийн өөр нэгэн өнцгийг харуулсан энэхүү дууг тэд өөрсдөө  зохиожээ. 

Жиди “Энэ бол зөвхөн Bigbang ч биш, алдартай хүмүүсийг олон нийтэд харагдах байдлаас нь бус “хүн” гэдэг утгаар нь илэрхийлсэн уран бүтээл” хэмээн тайлбарлажээ.


RAPMON – REFLECTION

“Би өөрийгөө илүү их хайрладаг байж...”  хэмээх энэхүү уран бүтээлд BTS хамтлагийн гишүүний хувиар биш Ким Намжүн гэх дотоод хүнийхээ илэрхийлэл болгож өөрийн мэдэрдэг ганцаардал, уйтгар гунигийнхаа талаар өгүүлжээ. 


SEVENTEEN HIP HOP TEAM – TRAUMA

SEVENTEEN хамтлагийн Вэрнон (Vernon), Эйскупс (S.Coups), Мингюү (Mingyu) болон Уонү (Wonwoo) нар хамтран “Trauma” хэмээх уран бүтээлийг хийжээ. Сургуульд байхдаа ганцаардаж шаналах мэдрэмж, өнгөрснөөс авсан сэтгэлийн шарх, хийсэн алдааныхаа тухай өгүүлэх энэхүү дуу нь олон хүнд урам зориг өгч чадах аж. 


BI – BE I

IKON хамтлагийн ахлагч Ханбин ‘Show Me The Money 3’ нэвтрүүлэгт оролцож байсан юм. Тэрээр шууд дамжуулалтын үеэр дууны үгээ мартаж, олон хүнээс шүүмж сонсож байжээ. Ийнхүү “BE I” хэмээх уран бүтээл төрсөн аж. Тайзан дээр гарахаас өмнөх айдас, сандрал, хүмүүсийн муулан ярилцах үгс, олон нийтийн шүүмж зэрэг нь ямар их дарамт болдог тухай өгүүлдэг бөгөөд энэ дуунаас мөн үүнийг давж гарах асар их эрч хүч авах болно.

Эх сурвалж: Soompi.com

#Kpop #Life #Songs