Арваннэгдүгээр сарын шилдэг 5 К драма


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-11-30

Энэ сарын хамгийн сэтгэл хөдлөм, олонд таашаагдсан шилдэг таван к драмаг тоймлон хүргэе 

“A Good Day to Be a Dog” 

“A Good Day to Be a Dog”  нь эрэгтэй хүнтэй үнсэлцэхдээ нохой болон хувирах эмэгтэйн тухай өгүүлдэг уран зөгнөлт романтик драм юм. Түүний хараалыг тайлж чадах цорын ганц хүн бол түүний хамтран зүтгэгч Жин Сео Вон. Тэдний сонирхолтой харилцаа хэрхэх нь олны анхаарлыг ихэд татаж буй.  

“Perfect Marriage Revenge” 

Алдартай вэб киноноос сэдэвлэн бүтээсэн эл драмад Хан И Жу гэх эмэгтэйн осолд орсноор гэрлэхээсээ өмнөх үе рүүгээ буцдаг. Тэрээр сүйгээ цуцалж, оронд нь нэг эртэй гэрээ байгуулж, гэр бүлийнхнээсээ өшөө авахаар шийднэ.. 

“My Dearest” 

Жусон гүрний үед өрнөх “Миний хайрт” кинонд гэрлэхгүй гэдгээ мэдэгдсэн Ли Жан Хён  болон Ёо Гил Чае хэмээх бүсгүй хоёрын хайрын түүхийг өгүүлдэг түүхэн романтик драм юм.  

“Twinkling Watermelon” 

Уран зөгнөлт эл бүтээлд хөгжмийн авьяастай төрсөн сонсголгүй оюутан хөгжмийн дэлгүүрт очиж санамсаргүй байдлаар 1995 он руу буцаж очдог. Тэрээр өмнөх үе рүү буцаж очсоноор  нууцлаг хийлийн бурхантай уулзана.  

“Moon in the Day” 

1500 жилийн турш үргэлжилсэн сэтгэл хөдлөм, зүрх шимшрүүлсэн хайрын түүхийг эл бүтээлд өгүүлнэ. 

Эх сурвалж: Soompi

 

 

#нийтлэл