Жүжигчин Жун Со Мин "Running Man" нэвтрүүлгээ орхилоо


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-25

Жүжигчин Жун Со Мин  SBS телевизийн  "Running Man" шоуг орхих болсныг агентлагаас нь мэдээллээ. 2017 оны дөрөвдүгээр сараас хойш "Running Man"  шоу нэвтрүүлэг зургаан жилийн турш амралтын өдөр бүр үзэгчдэд хүрсэн. 

Шоу нэвтрүүлгийн хамгийн хайр татам жүжигчдийн нэг болох Жун Со Мин  продакшны баг, агентлагийнхантайгаа удаан ярилцсаны эцэст ийн шийдвэр гаргажээ. "Running Man" шоуны хамт олон  түүний шийдвэрийг хүндэтгэж, гунигтайгаар салах ёс хийж байна гэв.

Эх сурвалж:soompi

 

#мэдээ