TechGirls хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-10-22

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2024 оны TechGirls хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. TechGirls нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах дараагийн үеийн эмэгтэйчүүдийг дэмжих, холбох болон ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой.

Өргөдлийн материалыг Улаанбаатарын цагаар 2023 оны 12-р сарын 9-ний 01:00 цаг хүртэл хүлээн авах болно. Тус хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/.../scholarships-mn/techgirls-mn/ -аас авна уу.

#мэдээ