Найзуудтайгаа үзэж болох 10 к-драма


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-08-01

Найзуудтайгаа хамт кино үзэхээр төлөвлөдөг ч яг үзэх болохоор киногоо хайсаар байгаад хэдэн цаг болдог уу? Тэгвэл хамтдаа өнгөрөөх хөгжилтэй цагийг тань хэмнэх к-драма жагсаалтыг хадгалаад аваарай.

Reply 1998 - Энэхүү сэтгэл хөдөлгөм цуврал нь 1980-аад оны Сөүл хот дахь нэгэн хотхонд амьдардаг бүлэг найзууд, гэр бүлийн амьдралыг харуулсан хөгжилтэй, гэгээлэг, дурсамжтай кино учир таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Hospital playlist - Анагаахын сургуулиасаа хойш найзалж буй таван эмчийн хөгжилтэй, хөгтэй бас эмч хүний мэргэжлийг ямар гайхалтай болохыг харуулсан цуврал. 

Fight for my way - Энэхүү романс, инээдмийн цувралд хоёр найз мөрөөдлийнхөө араас явахын хажуугаар хэрхэн насанд хүрсэн хүний хувьд амьдралын сорилт, бэрхшээлтэй нүүр тулж, түүнийгээ даван туулж байгаа талаар өгүүлдэг.

Strong girl Bong Soon - Бун Сун бол ямар ч хүнд зүйлийг өргөх чадалтай ер бусын хүчтэй нэгэн. Түүний шинэ бие хамгаалагч тэр хоёрын хайр сэтгэлээс гадна цуврал алуурчны араас мөшгиж байгаа сонирхолтой түүх гарах болно.

Weightlifting fairy Kim Bok Joo - Олимпын хүндийн өргөлтийн тамирчин Жан Ми Раны бодит амьдралаас сэдэвлэсэн энэхүү кино нь хүндийн өргөлтийн тамирчин болон усанд сэлэгчийн нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, хайр дурлалын талаар өгүүлдэг.

What’s wrong with secretary Kim - Энэхүү цуврал нь зөрүүд, их зантай гүйцэтгэх захирал болон түүний чадварлаг нарийн бичгийн харилцааны талаар өгүүлнэ. Хүчирхэг Ду Бун Суныг мэдэхгүй хүн ховор биз ээ. 

Her private life - Уг драма нь музейд ажилладаг фен эмэгтэйн талаар өгүүлнэ. Тэрээр маш олон жил нэгэн хамтлагийг шүтэж буй хэдий ч түүнийгээ  нуухыг хичээдэг аж.  Гэвч шинэхэн захирал нь түүнийг нууцыг…

Welcome to waikiki - Өөр нэгэн хөнгөн, хөгжилтэй драмануудын нэг бол Вайкики-д тавтай морил. Хэсэг найзууд хаус түрээсэлж тэндээ бяцхан зочид буудал ажиллуулан амьдардаг ба тэдний зугаатай амьдралын талаар хүлээн явч үзээрэй.

Oh my ghost - Сүнстэй кинонд дуртай бол энэ яг танд тохирох кино. Ичимхий туслах тогоочийн биед илэн далангүй, галзуу гэмээр сүнс орсноор адал явдал эхэлнэ.

The sound of your heart - Алдартай вебтүүнээс сэдэвлэсэн уг цуврал нь хүүхэлдэйн киноны зураачийн амьдралыг харуулдаг ба түүнд тохиолдох хөгжилтэй мөн золгүй явдлын талаар гарна. 

Эх сурвалж: TvN

 

 

#нийтлэл