Амралтын өдрүүдээр үзэх дурсамжит 5 K Drama


YOLO.mn | YOLO.MN
2023-07-22

Зуны бүүдгэр өдрүүдэд  дуртай киногоо үзэж амттай хоол хийж идэн гэртээ бүгэх  ч сайхан  шүү. Тэгвэл бидний  хамгийн сайн мэдэх сэтгэлд хэдийн хоногшсон  солонгос драмуудаа дахин нэг сэргээж үзье. Ингээд  хуучны алдартай 5 K drama-г хүргэж байна. 

Өв залгамжлагчид

Бидний хайрт  Lee Min  Ho, Park Shin Hey нарын хамтран тоглосон тус драма нь хайр сэтгэлийн  ээдрээт харилцааг өгүүлдэг.  Баян айлын гэрийн үйлчлэгчийн охин болох Cha Eun Sang эгчийнхээ хуримын бэлтгэлд зориулж  мөнгө өгөхөөр Америк руу явдаг. Гэвч эгч нь их сургуульд сурч, сайн хүнтэй хуримаа хийх бус бүтэлгүй хамтран амьдрагчтай учирсан байна.  Дүүгээ ирсэнд бухимдсан эгч нь авчирсан мөнгийг нь авч зугтана. Ийн хүнд байдалд орсон Cha Eun Sang-д  Kim Tan тусалснаар хайрын романс өрнөнө. 

Мөрөөдлөөс ч илүү

Мөрөөдлөөс ч илүү бол бүх цаг үеийн хамгийн шилдэг к драмад зүй ёсоор тооцогдоно.   Урлагийн сургуулийн ахлах ангийн сурагчдын амьдралыг харуулснаараа мөн олон алдартай жүжигчдийн  карьерын эхлэл болсноороо бидний сэтгэлд хэдийн хоногшсон билээ. Эчнээ танил болсон тус драмын үйл явдлыг дурдах нь илүүц биз ээ

Ерөнхий сайд бид 2

Солонгосын түүхэн дэх хамгийн алдартай ерөнхий сайд болон PR  бүсгүй  хоёрын санаандгүй оромгүй хайр сэтгэлийн холбоог хөгжилтэйгөөр  бас багахан гунигтайгаар өгүүлсэн  нь тус драмад дурлах хамгийн том шалтгаан билээ. 

Дуулиант арван найман нас

Хамгийн гэгээн  хэд дахин үзсэн ч хэзээ ч уйдахааргүй  k драма бол яахын аргагүй Дуулиант 18 нас цуврал билээ. Сэрүүхэн өдөр сэтгэл бүлээцүүлэх тус цувралыг  энэ амралтын өдрөөр дахин сэргээж үзээрэй. Нас бол зүгээр л тоо гэдгийг мөн хэн нэгэнд   дасаж дурлах нь хэчнээн нандин мэдрэмж болохыг хөгжилтэйгээр харуулж таныг жаргаах болно. 

Дурсамж 1988

Тиймээ энэ бол олон хүний сэтгэлд онцгой мэдрэмж үлдээсэн кино мөнөөс мөн.  Энгийн зүйлээсч илүү ихийг мэдэрч болдгийг бүр гайхамшигтайгаар харуулж чадсан  Дурсамж 1988 цувралыг зуны бүүдгэр өдрүүдэд үзэж жаргаарай.  Хэдийн үзэгчдийн ташаалд нийцсэн тус киноны талаар ихийг нурших нь илүүц биз ээ. 

 

#нийтлэл