Бяцхан фэн охины ХҮСЭЛ БИЕЛЭЖЭЭ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-08-31

Энэ жил 11 настай бяцхан Софиа рэппэр Дрейкийн (Drake) шүтэн бишрэгч бөгөөд төрсөн өдрөөрөө Дрейктэй уулзах, шинэ ‘зүрх’-тэй болох гэсэн хоёр хүсэл шивнэжээ.

Софиа, сүүлийн үед тренд болоод байгаа "Kiki Challenge"-д нэгдэж, Дрейкийн In My feelings дуун дээр бүжиглэсэн байна. Тэрээр эмнэлгийн блогт "Хэрвээ, таныг  ирвэл би танд бүжиглэж үзүүлнээ.  Ирж, намайг дэмжинэ гэдэгт чинь итгэж байна" гэжээ.

Энэ тухай  Чикагогийн "Lurie" Хүүхдийн эмнэлгийн блогоос уншсан Дрейк түүнд гэнэтийн бэлэн барьсан байна. Дрейк тухайн үед Торонтод тоглолт хийх байсан ч  үүнийгээ цуцалжээ.

Зүрхний архаг дутмаг өвчнөөр шаналж, шинэ зүрх хүлээж байсан охины хүсэл тэр өдөр биелсэн аж.

Дрейктэй уулзсаны дараа Софиа зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орсон бөгөөд  мэс засал амжилттай болж, "хүчтэй бас эрүүл зүрхтэй болсон" гэжээ.

Энэ үйл явдлын дараа Дрейк Нью Йорк дахь тоглолтон дээрээ "Софиа, хэрвээ чи үүнийг харж байгаа бол хайртай шүү, бас би чиний өмнөөс баяртай байна" гэжээ.

#WishList