Гадаадын их дээд сургуулиудын танилцуулга #9 Цинхуа их сургууль


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-06-23

Цувралынхаа энэ дугаарт бид та бүхэндээ Ази тивдээ хамгийн шилдэг их сургууль гэгддэг Хятадын Цинхуа их сургуулийн танилцуулгыг хүргэж байна.  

Хятадын Бээжин хот дахь уг сургуулийн түүх нь 1911 оноос эхлэлтэй ажээ. Ихэнх хичээлүүд нь хятад хэл дээр хэдий ч зарим магистр болон докторын зэргийн хичээлийг англи хэл дээр үзэх боломжтой.  

Тус их сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэл, уран зохиол, урлаг, түүх, эдийн засаг, менежмент, хууль, боловсрол, анагаах ухаан зэрэг төрөл бүрийн чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд бакалаврын нийт 200 орчим хичээлээс гадуурх клуб, 70 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Үүнээс гадна судалгааны 300 гаруй байгууллагуудтай гэдгээрээ Хятадад төдийгүй дэлхийд алдартай.  

Цинхуад 100 орчим өөр улсаас оюутнууд ирж суралцдаг ба сүүлийн жилүүдэд л гэхэд сурагчдынх нь 41% нь гадаад оюутнууд байсан аж. Сургалтын төлбөрийн хувьд хөтөлбөр, суралцаж буй хэлээсээ хамааран өөр, өөр байдаг.  

Хятад оюутнуудын 2-оос бага хувь нь л тэнцдэг. Харин гадаад оюутнуудын хувьд Цинхуад тэнцэх магадлал 30% байдаг хэдий ч Хятад хэл, соёлын чиглэлээр суралцах гэж байгаа бол 80% болж өсдөг байна. Жил бүрийн гуравдугаар сард өргөдөл хүлээн авдаг ба багадаа л гэхэд 2,5 дүнгийн голчтой байх шаардлагатай.  

Сонирхолтой нь Цинхуад эрэгтэй оюунуудын тоо давамгайлдаг ба 5:1 харьцаатай байдаг аж.  

Эх сурвалж: usnews 

#Боловсрол