Канад улсад баклаварт суралцахад тэтгэлэг олгох 3 их сургууль


Х. Болормаа | YOLO.MN
2023-06-22

Дийлэнх Монгол залуус Америк улсын хилийг давж баклавар, магистрт суралцахыг зорьж айна. Уг нь Америкаас гадна өөр олон улсад боловсрол эзэмших боломж бий. Тэдгээр улсуудаас өнөөдөр Канад улсад баклаварт суралцах боломжийг онцлох гэж байна. Америк, Канад гэх хоёр улс ижил тивд оршин тогтнох ба аз жаргалын индэкс нь ч тун ойр жагссан байдаг. Тухайлбал аз жаргалын индэксээрээ Канад улс дэлхийд 12 дугаарт, Америк 15 дугаарт ордог. Мөн Канад улсын дөрвөн сургууль дэлхийн шилдэг 100 их сургуульд багтаж байна.  

Канад улсын хувьд баклаварын чиглэлээр зөвхөн гурван их сургууль л гадаад оюутанд бүтэн тэтгэлэг өгдөг ба тэдгээрийг танилцуулъя.  

1. University of Toronto 

Торонто хотын төв хэсгээр тархан байршсан энэхүү сургуулийн Монгол оюутны ниймгэлэг нилээн өргөн билээ. 1827 онд байгуулагдсан уг сургууль нь Канад улсын тэргүүлэх их сургууль юм. 3 кампусын бүрэлдэхүүнтэй. Зөвхөн баклаварын хэмжээнд л гэхэд 700 гаруй төрлийн прогам санал болгодог томоохон сургууль аж.  

2. The University of British Columbia 

Мужийнхаа нэрээр нэрлэгдсэн энэхүү сургууль хөгжил цэцэглэлтээрээ алдартай залуучуудын хот болох Ванкоувэр хотод байрладаг. 1908 онд байгуулагдсан уг сургууль нь 4км2 зайг эзэгнэхэн оршдог. Тус сургуулиас одоог хүртэл нийт найман Нобелийн шагналт эрхэм төрсөн. Газарзүй, ашигт малтмал, уул уурхайн инженерийн чиглэлээрээ дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн сургууль юм. Одоогийн байдлаар тус сургуульд нийт 55,000 гаруй залуус суралцаж байна. 

3. York university 

Хожим буюу 1959 онд байгуулагдсан газар зүйн хувьд Канадад гуравт орох том сургууль юм. Хоёр үндсэн кампуст тархан байрлах ба Торонтогийн их сургуультай харьцуулахад хотын төвөөсөө зайдуу илүү цогц хэлбэртэй тархсан байдаг. Ойролцоогоор 56000 орчим суралцагчтай, 7000 гаруй багш ажилчидтай сургууль юм. 

Дээрх сургуулиудын бүтэн тэтгэлэгүүдийн мэдээлэл, шалгуур болон тэтгэлэгийн сэдвүүд тухайн хичээлийн жилийнхээ 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд тодорхой болж сайтад нь тавигддаг. Иймд эртнээс бэлдэж эхлээрэй.  

Сонирхуулахад уг сургуулиудын өнгөрсөн жилийн шалгаруулалтад дүнгийн дундаж 90 хувиас дээш, IELTS шалгалтын 6.5 (чадвар тус бүр дээр 6 аас доошгүй) болон дүүцэхүйц оноо авсан байхыг шаардаж байжээ. 

#Тэтгэлэг