5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо


YOLO.mn | YOLO.MN
2019-03-20

“Тусгаар тогтнол” улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцов.

Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12-р ангийн сурагч Б.Долгормаа энэ төрөлд тодорлоо. 

Сурагч Б.Долгормаа Улсын математикийн олимпиадаас 4 хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байснаас гадна өнгөрсөн онд Итали Улсад зохион байгуулагдсан олон улсын охидын математикийн олимпиадаас мөнгөн медаль авч байжээ.

Улсын уралдаанд шалгарсан сурагчид энэ сарын 16-17-ний өдөр зохион байгуулагдсан “Тусгаар тогтнол” олон улсын олимпиадад оролцож, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/, ОХУ-ын Эрхүү хот, Улан-Үд Советский дүүрэг, БНХАУ-ын Эрээн хот, Казахстан Улсын сурагчидтай оюун ухаанаараа өрсөлдлөө. Өчигдөр дүнгээ гаргасан Олон Улсын тэмцээнд Б.Долгормаа алтан медаль хүртсэн байна. 

Эх сурвалж: БСШУСЯ

#Competition