Оросын уран гулгалтын од Камила Валиева Монголд ирлээ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-05-05

ОХУ-ын уран гулгагчид өчигдөр /2023.05.04/ 16:00 цагт Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Харин уран гулгагч Камила Валиева 20:40 цагийн онгоцоор Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.

Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Мөсөн өргөөд тив дэлхийн уран гулгалтын аваргууд хүрэлцэн ирж, шилдэг үзүүлбэрээ толилуулахаар болсон.

Мөн “Оросын уран гулгалтын од Камила Валиева Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэллээ” хэмээн Оросын спортын сайтад бичжээ.

Биеийн тамир спортын хорооноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг энэ сарын 6-7-нд Степпе Аренад зохион байгуулах юм. Тоглолтод:

    Камила Валиева
    Елизавета Туктамышева
    Аделия петросян
    Софья Акатьева
    Евгений Семененко
    Дмитрий Алиев
    Марк Кондратюк
    Петр Гуменник
    Анастасия Мишина & Александр Галлямов
    Евгения Тарасова & Владимир Морозов
    Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
    Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.

#Мэдээ