ӨСВӨР ҮЕИЙНХЭН, ЗАЛУУСТ санал болгох гадаадын ВЕБ САЙТУУД


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-02-01

 

Магадгүй чи томчуудад зориулсан мэдээ, бага насны хүүхдүүдэд зориулсан мэдээг "хольж хутгаж" байгаад дундаас нь хэрэгтэй мэдээллээ арай гэж нэг юм олж авдаг, өөрт хэрэгцээтэй бөгөөд сонирхолтой "ширээний" веб сайттай болохыг хүсдэг бол чамд дараах жагсаалтыг санал болгож байна.

Харин бидний өмнө нь санал болгосон Монгол "ширээний" веб сайтуудтай танилцахыг хүсвэл  энд дараарай.

Scholarships.com - Гурван сая долоон зуун мянган төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай энэхүү сайтаас мэдэх боломжтой. Түүнчлэн Америкийн их сургуулиуд болон коллежуудын танилцуулга, тэтгэлэгт хамрагдах зөвлөгөө, сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд гээд чамайг баярлуулах зүйлс олон бий.

Internationalscholarships.com - Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл, зөвхөн чиний онцлогт тохирсон тэтгэлэгт хөтөлбөр, тэтгэлэгт амжилттай хамрагдсан оюутнуудын зөвлөгөө зэргийг олж авах боломжтой сайт юм. Хааяа орж шинэ зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэлтэй танилцан хичээл хийх эрч хүчээ сэлбэсэн ч болно.

Ted.com - Дэлхийн өнцөг булан бүр дэх амжилттай, амжилтгүй олон хүмүүсийн сонирхолтой түүх, зөвлөгөөг сонсонгоо гадаад хэлээ сайжруулах сайхан боломж. Апплекэйшин нь ч мөн байдаг шүү.

Howstuffworks.com - Зүгээр л заримдаа яагаад гэдгийг нь мэдмээр санагддаг үе байдаг шүү дээ. Сансарт яагаад жингүйддэг вэ?, Ус яагаад өнгөгүй вэ? гэх мэт хэдэн мянган яагаад?-ийн хариултыг энэхүү сайтаас мэдэх боломжтой. Хүн төрөлхтөн, байгаль орчин, шинжлэх ухааны тухай сонирхолтой мэдээллүүдийг текст, видео мөн подкаст хэлбэрээр хүлээн аваарай.

Studymode.com - Улирлын төгсгөлд олон хичээл дээр зэрэг эсээ, илтгэл бэлдэх шаардлагатай болоход сэдэв болгон дээр гайхалтай санаа төрөн гэдэг хэцүү. Харин энэхүү сайтаас нийт 70 мянга гаруй үнэгүй эсээ, илтгэл, судалгааны ажилтай танилцан туршлага судалж, мөн аливаа сэдвийн дагуу сонирхолтой санаа олж авах боломжтой юм.

Sciencemadesimple.com - Шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд болон судалгааг эндээс олж авах боломжтой. Мөн шинжлэх ухаантай холбоотой шинэ төсөл хэрэгжүүлэх, эсвэл судалгааны материал бэлдэх гэж байгаа үед чухал тус хүргэх сайт шүү.

Slideshare.net - Дэлхийн өнцөг булан бүр дэх оюутан, судлаачдын бэлтгэсэн жижиг төслүүд, судалгааны ажлуудтай танилцан туршлага судлах мөн өөрийн бэлтгэсэн слайдуудаа ч бусадтайгаа хуваалцах боломжтой.

Googledrive.com мөн Dropbox.com - Аливаа файл, зураг, бичлэг гээд бүгдийг нь байршуулчихаад гэрийнхээ компьютер, нөтбүүк, гар утаснаасаа нэвтрээд л хүссэн үедээ ашиглах боломжтой сайтууд юм. Апплекэйшинийг нь татчихвал бүр ч амар. Нэмж зөвлөхөд утсан дээрх зургуудаа энд байгуулчихвал дараа нь утсаа алдах юм уу эвдлэх үед зургандаа харамсах зүйлгүй шүү.

Prezi.com - Харвардын их сургуулийн судлаачдын дүгнэснээр Prezi-ээр бэлтгэсэн слайд Powerpoint-с илүү хүнд хүрдэг, итгэл төрүүлдэг гэжээ. Илтгэл, судалгааны ажил, бие даалтаа илүү сонирхолтой бусдаас онцлог байдлаар бэлдэхийг хүсвэл энэхүү сайтаар зочлоод үзээрэй.

Math.com - Математиктай холбоотой бүх ухагдахуун, хэдэн мянган томьёо, гаргалгаа гээд ерөөсөө л чамайг математикийн бодлого илүү сайн бодоход туслах зорилготой сайт юм. Мөн математикийн шинжлэх ухаантай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд, шинэ нээлтүүдийг ч энэхүү сайтаас хүлээн авах боломжтой.

Duolingo.com - Англи, Хятад, Солонгос, Япон, Герман, Орос, Франц, Испани гээд дэлхийн хамгийн олон хүн ашигладаг 23 хэлийг үнэ төлбөргүй сурах боломж гагцхүү энэхүү сайтад л бий. Ямар ч үнэ төлбөргүй гэдгээрээ олон хүмүүсийн таашаалд нийцээд байгаа юм. Апплекэйшинийг нь татчихвал ашиглахад илүү хялбар. Хэл сурах урт аялалд чинь амжилт хүсье.

#Teens #Youths #Website