"Coachella 2024"-ийн гол уран бүтээлч хэн байх вэ: BTS, Rihanna, Dua Lipa?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-06

Дэлхийн хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох “Coachella” наадам энэ жил амжилттай боллоо. 

Бидэнд дараа жилийн Coachella 2024 хүртэл бүтэн жил, оролцох уран бүтээлчдийн нэр албан ёсоор тодрох хүртэл 9 сарын хугацаа байгаа ч дараах уран бүтээлчид тайзыг голлож магадгүй гэх таамаг хэдийн интернэтэд тархжээ. Сануулж хэлэхэд эдгээр супер одод өмнө нь Coachella-ийн үдшийг доргиож байгаагүй ч ирэх жил тэдний жил байх таамагтай байна. 

Rihanna 

2023 оны Super Bowl-ийг байлдан дагуулсан дуучин бүсгүй Coachella 2024-ийг ч мөн доргиож мэднэ шүү! 

Dua Lipa 

Дуучин бүсгүй хоёрдугаар сард интернэтэд “Би студиэсээ гарч нарны гэрэлд байх ёстой” гэж бичсэн нь ямар нэг далд утгатай байх гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байна. Магадгүй тэрээр Coachella-ийн тайзнаа шинэ уран бүтээлээ танилцуулах ч юм бил үү? 

 

SZA 

SZA-ийн “SOS” цомог энэ оны хамгийн халуухан цомгуудын нэг байсан бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, амжилтыг ар араасаа дагуулсаар байна. Түүнийг Coachelle-ийн тайзнаа харах ойртсоор л байна.

Doja Cat 

Planet Her цомгийн “Say So, Streets” зэрэг дуугаараа олны анхаарлыг татсан дуучин бүсгүй энэ онд дараагийн цомгоо гаргавал Coachella 2024 түүний хувьд тэсрэлт болох нь ойлгомжтой. 

Olivia Rodrigo 

Coachella 2022-ийг тухайн үеийн залуу уран бүтээлч Billie Eilish эзэгнэж байсан. Тэгвэл 2024 онд яагаад Olivia Rodrigo байж болохгүй гэж? 

Cardi B 

Дуучин бүсгүй 2023 онд шинэ цомог гаргахгүй байсан ч түүнийг Coachella-д заавал байх ёстой хүний нэг хэмээн үзэгчид таамаглаж байна. 

Shakira 

Энэ жил Испани хэлээр хөгжим бичдэг ихэнх уран бүтээлчдийг Bad Bunny голлон дуулсан. Ирэх жил Shakira-аас илүү голлох уран бүтээлч байхгүй л болов уу. 

Miley Cyrus 

“Flowers” дуугаараа карьерынхаа хамгийн том амжилтыг эвдсэн дуучин мөн л тайзыг голлох магадлал хамгийн өндөр.

BTS 

Хэдийгээр BTS-ийн гишүүд цэргийн алба хааж, тус тусын соло уран бүтээл дээр түлхүү ажиллана хэмээн мэдэгдсэн ч army нар “BTS”-ийг Coachella-ийн тайзнаа харахыг тэсэн ядан хүлээж байна. 

Taylor Swift 

“Taylorchella”-г харахыг хүсэж буй хүн гараа өргөөрэй. Санаж явахад бүтнэ дээ.

Ирэх жилийн Coachella-р хэнийг тайзны голд хармаар байна?

Эх сурвалж: billboard.com 

#Дуу хөгжим