Энэ сарын 5-ныг дуустал музей үнэгүй үзүүлж байна


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-02

Монгол орон даяар музейн нээлттэй өдрүүд эхэлж байна. Жил бүрийн “Музейн нээлттэй өдөр” уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд энэ сарын 1-5-ны өдрүүдэд үнэ төлбөргүй ажиллах юм.

Чингис хаан музей нь нээлттэй өдрүүдийн хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, кино, контент, эрдэм шинжилгээний лекцүүд, бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг иргэд үнэ төлбөргүй үзэж болно. Харин зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЕБС-ийн 17, 18 настай сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Мөн үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Эдгээр өдрүүдэд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

#Мэдээ