"Türkiye Burslari 2026" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл нээгдлээ


Т.Хулан | YOLO.MN
ӨЧИГДӨР

Туркийн Засгийн газрын бүрэн тэтгэлэгт Türkiye Burslari 2026 хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, өргөн хүрээтэй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 5000 оюутныг сонгон шалгаруулдаг.

Тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдах боломжийг олгохоос гадна сургалтын бүх зардлыг бүрэн хариуцдаг.

Ерөнхий мэдээлэл

  • Хүлээн авагч улс: Турк
  • Сургалтын түвшин:
    • Бакалавр
    • Магистр
    • Доктор (PhD)
  • Санхүүжилт: Бүрэн тэтгэлэг
  • Өргөдөл гаргах боломжтой: Туркийн иргэнээс бусад бүх улсын иргэд
  • Өргөдлийн эцсийн хугацаа: 2026 оны 2-р сарын 20заавал шаөргөгаргаха

Тэтгэлгийн тоо

  • Жил бүр 5000 тэтгэлэг олгогдоно

Санхүүгийн давуу талууд

Türkiye Burslari нь дараах бүх зардлыг бүрэн хариуцна:

  • Сургалтын төлбөр 100%
  • Үнэгүй дотуур байр
  • Сар бүрийн тэтгэлэг
  • 1 жилийн үнэгүй турк хэлний курс
  • Очих, буцах нислэгийн зардал
  • Эрүүл мэндийн даатгал
  • Соёл, нийгмийн арга хэмжээнүүд
  • Туркийн төгсөгчдийн сүлжээ

Сургалтын хугацаа

  • Бакалавр: 4–5 жил
  • Магистр: 2–3 жил
  • Доктор: 3–4 жил

Тавигдах шаардлага

  • Туркийн иргэн биш байх
  • Зөвхөн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт өргөдөл гаргана
  • Их сургуульд тусад нь өргөдөл гаргах шаардлагагүй
  • Дундаж үнэлгээ (GPA):
    • Магистр: 70% ба түүнээс дээш
    • Магистр, доктор: 75% ба түүнээс дээш
    • Анагаах ухаан, шүд, эм зүй: 90% ба түүнээс дээш

Насны хязгаар

  • Бакалавр: 21-ээс доош настай
  • Магистр: 30-аас доош настай
  • Доктор: 35-аас доош настай

Бүрдүүлэх бичиг баримт

Онлайн системд дараах материалыг байршуулах шаардлагатай:

  • Иргэний үнэмлэх
  • Паспорт
  • Цээж зураг
  • Үндэсний шалгалтын дүн
  • Диплом
  • Түр гэрчилгээ (төгсөөгүй бол)
  • Дүнгийн хуудас (Transcript)
  • Олон улсын шалгалтын дүн (хэрэв байгаа бол)
  • Хэлний шалгалтын дүн (заавал биш)
  • Судалгааны санал (магистр, докторт)
  • Судалгааны жишээ ажил

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Зөвхөн онлайн хэлбэрээр 5 алхмаар өргөдөл өгнө:

  1. Туркийн тэтгэлгийн системд бүртгэл үүсгэх https://tbbs.turkiyeburslari.gov.tr/
  2. Шаардлагатай бүх бичиг баримтыг байршуулах
  3. Сонирхсон их сургууль, хөтөлбөрөө сонгох
  4. Мотивацийн захидал бичих (зорилго, ирээдүйн төлөвлөгөө)
  5. Өргөдлөө шалгаад илгээх

Яагаад Türkiye Burslari-г сонгох вэ?

  • Дэлхийн хэмжээний боловсрол
  • Соёлын баялаг орчин
  • Олон улсын оюутнуудын өргөн сүлжээ
  • Ирээдүйн карьертаа томоохон давуу тал

#тэтгэлэг #мэдээ