ХҮҮХДҮҮД НАД РУУ ЗААГААД шивэр авир хийх нь их ЭВГҮЙ БАЙНА


ССҮТөв | YOLO.MN
2016-12-13

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хүүхдүүдийн хандлага надад таалагдахгүй байна
Сайн байна уу? Намайг Х гэдэг. Би нэг юм асуух гэсэн юм аа? Би өмнө нь нэг хөвгүүнд сайн байсан юм л даа, гэтэл тэр өөр сургууль руу шилжчихсэн юм. Тэгээд удаан хугацааны дараа эргэж ангидаа ирсэн. Гэтэл намайг түүнд сайн байсан гээд манай ангийнхан ам амандаа л ярих юм. Энэ нь надад их эвгүй байна. Би яавал дээр вэ? Надаа туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлаа ганцаараа дотроо бодож шаналж хэрхэвч болохгүй
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
Анги хамт олон нэгнээ дэмжиж хүндэлж байвал хамгийн гоё, харин танай ангийн тухайд энэ байдал сул бололтой. Бие биенээ дэмжихгүй, эсрэгээрээ хүнд байдалд оруулж байдгийг танай ангийн бусад сурагчид ч мөн анзаардаг байж болзошгүй. Иймээс чи хамгийн түрүүнд анги хамт олныхоо энэ алдааг засахад анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

Яг одоо өөрт тулгараад байгаа асуудлаа ганцаараа дотроо бодож шаналж хэрхэвч болохгүй. Энэ байдлаа хамгийн их итгэдэг найзтайгаа, гэр бүлийн хэн нэгэнтэй хуваалцаж өөрийн сэтгэл санааны таагүй байдлыг багасгаарай.


 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers