ТРЭЙЛЕР: Харри ба Меган нарын хайрын түүхийг өгүүлэх баримтат кино Netflix-д орно


Сондор | YOLO.MN
2022-12-02

Сассексийн гүн Харри ба гүнгийн авхай Меган нарын хайр дурлал, амьдралын талаарх бодит үйл явдлыг сонирхсон хүн бүрд дуулгах таатай мэдээ байна.

Netflix-т удахгүй орох "Харри ба Меган" баримтат киноны анхны албан ёсны трэйлерийг цацжээ.

"Яагаад энэхүү баримтат киног хийхээр болсон бэ?" хэмээхэд Харри "Хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Би гэр бүлээ хамгаалахын тулд чадах бүхнээ хиймээр байна” гэжээ.

Netflix үүнийг "Урьд өмнө байгаагүй, дэлгэрэнгүй баримтат цуврал" гэж тодорхойлжээ. "Зургаан ангит баримтат кино нь тэдний анх үерхэж эхэлсэн нууцлаг өдрүүд болон хэргэм зэрэг, үүргээсээ буцахад хүргэсэн сорилтуудыг харуулсан" гэж цувралын хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Ихэнх нь олон нийтэд нээлттэй ярьж байгаагүй тэдний найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тайлбарыг багтаасан гэв. Баримтат кино хэзээ орох огноог нарийн зарлаагүй ч Netflix мэдээлснээр уг төсөл "Тун удахгүй..." хэмээн зарлажээ.

Эх сурвалж: CNN

#Оддын тухай