Зөв ШИЙДВЭР гаргах ДӨРВӨН ЭНГИЙН АЛХАМ


Сондор | YOLO.MN
2016-12-07

Аливаа асуудлыг зохицуулж, боломжийг ашиглан, зөв арга замыг сонгоход идэвхитэй оролцохыг шийдвэр гаргах гэнэ. Хүн өөрийгөө хүндлэхийн чухлыг ойлгож, үе тэнгийнхнийхээ дарамт шахалтаас өөрийгөө хамгаалж сурах ёстой. Үүний тулд “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Хэн нэг хүн аливаа асуудалд хандахдаа  хоёр үндсэн шийдвэр гаргадаг.

➢    Эерэг шийдвэр                      
➢    Сөрөг шийдвэр

Хэрэв чи өөрөө шийдвэр гаргахаас зайлсхийвэл өөр бусад хүн таны өмнөөс шийдвэр гаргах бөгөөд энэ нь тийм ч зөв шийдэл биш байх болно.

Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө үр дүн, үр дагаврыг нь заавал урьдчилан боддог байх нь зөв. “Яарвал даарна”, “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн ардын зүйр цэцэн үгсийг бодож яваарай. Дараах 4 алхмыг мөрдөнө үү.

yes Алхам1: Гаргах гэж байгаа шийдвэр эсвэл шийдэх ёстой  асуудлаа үг өгүүлбэр болгон бичээд, ямар үр дүнд хүрэх зорилго, зорилтоо тодорхойл.
yes Алхам2:  Шийдвэрийн өөр өөр хувилбарыг бич, асуудал шийдэх бусад арга замыг бас бичээрэй, туршлагатай хүнтэй зөвлөөрэй.
yes Алхам3: Сонгосон шийдвэр болгондоо давуу ба сул талыг нь жагсаан бич, нэмэлтээр бодитой мэдээлэл цуглуул
yes Алхам4: Сонголт бүрийн үр дүн, үр дагаврыг  эргэцүүлэн бодоорой,сөрөг магадлал хэр вэ? Боломжтой мэдээллүүдийг цуглуулан судалж, харьцуулан дүгнэсний дараа одоо шийдвэрээ гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх тухай эргэцүүлэн бодоорой.

Гаргасан шийдвэр нь бодит амьдрал дээр хүсэл сонирхлоос маань гадуур, санаанд оромгүй сөрөг үр дагаврыг авчирч болно. Хэдий тийм боловч үүрэг хариуцлагыг нь бид өөрсдөө л хүлээх ёстой. Ингэж чадаж гэмээнэ бид сая өөрөө өөртөө үнэлгээ өгч, хийсэн алдаагаасаа суралцдаг.Одоо дараахь асуултыг уншаад эргэцүүлэн бод.

Чи ямар асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй байна вэ? Асуудлыг шийдэх “Дөрвөн алхамт” аргаар дараах байдлаар бичиж тэмдэглэн шийдвэрээ гаргаарай. Давуу тал нь илүү болон гарах үр дүн нь эерэг нөлөөтэй бол чи тухайн асуудлыг шийдвэрлэхэд маш амархан байх болно. Харин гарах үр дүн нь сөрөг болон чиний санаанд тийм ч нийцэхгүй байвал дахин нэг бодож эсвэл эцэг эх, дотны хүнтэйгээ ярилцаад шийдвэрээ гаргаарай.