Аялагч хос САМИ, ВАЛ хоёртой танилц


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2018-10-01

Магадгүй хүн болгон дэлхийгээр аялаж үзэхийг мөрөөддөг байх. Тэр тусмаа хайртай хүнтэйгээ хамтдаа аялана гэдэг жаргалын дээд жаргал биз ээ. Тэгвэл мөрөөдлөө хамтдаа биелүүлж буй залуусын төлөөлөл болох Сами, Вал хоёрыг танилцуулъя.

Сами Хамуди нь  1991 оны 11-р сарын 4-нд Нидерланд улсад мэндэлсэн. Дуучин мэргэжилтэй тэрээр 2015 оноос хойш Чили гаралтай бүсгүй Валентина Кабальеротай болзож байгаа юм. 

Хосууд 2015 оноос хойш хамтдаа аялаж байгаа зураг, бичлэгүүдээ цахим ертөнцөд дэлгэж эхэлсэн ба одоо хүмүүс тэдний ээлжилт бичлэгийг тэсэн ядан хүлээдэг болжээ. Харин Валентинагийн хувьд 1992 оны зургадугаар сарын 8-нд Чили улсад мэндэлсэн, загвар өмсөгч бүсгүй аж.

Хосууд аялсан улс орон бүрдээ хийсэн дүрс бичлэгээ цахим ертөнцөд байршуулснаар үлгэр дуурайл болж, тэдэн шиг болохыг хүссэн хүмүүсийн тоо олширсоор байна. Нээрэн л хэн бүхэн хараад атаархмаар маш сайхан мөчүүдийг тэдний бичлэгээс харах боломжтой.

Дашрамд сонирхуулахад дуучин залуу Сами бичлэгэндээ өөрийн болон өөрийн хамтлаг “Сontinuum”-ийнхаа дуунуудыг ч оруулдаг байна.

Эх сурвалж:  famousbirthdays.com

#Traveling