Avatar 2 “The Way of Water” тун удахгүй


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-29

2009 онд анх дэлгэцнээ гарч үзэгчдийн байлдан дагуулан дэлхий даяар 2.9 тэрбум долларын ашиг олсон алдарт бүтээл бол Аватар. Нэрт найруулагч James Cameron-ийн бүтээсэн эл уран зөгнөлт, адал явдалт кино, кино урлагийн түүхэнд шинэ хуудсыг бичсэн. Сонирхолтой дүрслэл, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн нь тухайн үедээ гайхамшигтай байлаа. Тийм ч учраас энэ кино бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон киногоор тодорсон байх. 

Найруулагч эхний анги  амжилттай болсны дараа “20th Century Fox” кино компанитай дөрвөн цуврал киног бүтээхээр гэрээ байгуулсан гэнэ. Тэгвэл энэхүү киноны үргэлжлэл, дараагийн анги хэзээ хийгдэх, хэдийд гарах нь тодорхойгүй, 13 жилийн хүлээлт үүсгэсний эцэст "Avatar: The way of Water" бүтээл ирэх арванхоёрдугаар сарын 16-нд дэлгэцнээ гарах юм. 

Жилийн эцсийн гайхалтай тэсрэлт болно гэдэгт итгэж байна.

Трейлэрийг эндээс үзээрэй. 

 

#Кино урлаг