“Бид Бүгд Адилхан” гэрэл зургийн уралдааныг зарлалаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-15

Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр (Global Dignity Day)-г тохиолдуулан “БИД БҮГД АДИЛХАН” гэрэл зургийн уралдааныг зарлалаа. 

Уралдааны зорилго нь #БидБүгдАдилхан төрөлхөөс заяасан нэр төрөө эрхэмлэн, өөрийн болон бусдын нэр төрийг үг, үйлдэл бүрээрээ хүндэтгэх, эерэг хандлагыг олон нийтэд таниулахад оршино.

Бүтээлийн сэдэв

“Бид Бүгд Адилхан”

Хамрах хүрээ

Газар зүйн байршлаас үл хамааран 24 хүртэлх насны залуус

Бүтээлд тавигдах шаардлага

Гэрэл зургийн хувьд

  • Сонирхогчийн камер эсхүл гар утсаар дарсан байх (Хэмжээ, чанарын хувьд тогтсон шаардлага тавихгүй ба тухайн сэдвийн агуулгыг илтгэх зураг байна)
  • Гэрэл зургийг оролцогч өөрөө дарсан байх (Бусдын оюуны өмч, бүтээлийг хуулбарлаагүй байх)

Бичвэрийн хувьд

  • Бичвэр 300 хүртэлх үгэнд багтсан байх.
  • Тухайн гэрэл зураг болон уралдааны ерөнхий агуулгыг илэрхийлсэн байх.

Тэмцээнд оролцох заавар

  • Гэрэл зураг болон бичвэрийн хамт өөрийн сошиал хуудас буюу Фейсбүүк, Инстаграмийн аль нэг дээр “public” тохиргоотой постлосон байх
  • #БидБүгдАдилхан, #НэрТөр,  #DignityDay хаштагуудыг ашигласан байх

ЭНД дарж бүртгүүлээрэй

Бүтээлийг байршуулах хугацаа

2022 оны 11-р сарын 04-өөс 11-р сарын 20 хүртэлх хугацаанд байршуулах.

Бүтээлийг шалгаруулах

Шүүгчдийн бүрэлдэхүүн уралдааны журмын дагуу оноо өгч хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг 11-р сарын 24-ний дотор шалгаруулна.

  • Сошиал хүртээмж
  • Like, share, comment - 0.05 оноо /авах боломжит оноо 20/
  • Гэрэл зураг агуулгын уялдсан байдал нийт 20 оноо /Шүүгч бүр 4 оноо/
  • Бичвэр агуулгын уялдсан байдал нийт 20 оноо /Шүүгч бүр 4 оноо/

Шагналын сан

  • 5,000,000₮ бүхий ARD coin
  • Жилийн турш Өргөө кино театрт кино үзэх эрх
  • Хамтрагч байгууллагуудын гарын бэлэг

Оролцсон хүн бүрд

  • 16 наснаас доош оролцогчдод Өргөө кино театрт нэг удаа кино үзэх эрх бэлэглэнэ.
  • 16 наснаас дээш оролцогчдод 300 ARD coin тус тус бэлэглэнэ.

Зохион байгуулагч

Global Dignity, ЦойлогсоZ

Facebook: Global Dignity, ЦойлогсоZ

Instagram: @globaldignityday.mn, @tsoilogsoz

#Мэдээ