Seryoja-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б.Дариа | YOLO.MN
2022-11-07

Нийтлэлийн энэ удаагийн дугаарт сүүлийн үед гаргасан уран бүтээл бүр нь хит болж буй өвөрмөц дуу хоолой, царайлаг төрхтэй дуучин, реппер Ц.Мөнхбаяр буюу Seryoja-г онцолж байна. 

Түүнийг Цолмонгийн Мөнхбаяр гэдэг

Тэр 1989 онд Улаанбаатар хотод төрсөн.

Тэр 178 см өндөр.

2007 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дуу хийж эхэлжээ.

Хамгийн анх түүний тайзны нэр нь SeriouZ байсан гэнэ.

Тэрээр өнгөрсөн 4,5-ны өдрүүдэд анхны бие даасан тоглолтоо хийсэн ба тун удахгүй буюу арваннэгдүгээр сарын 12-нд БНСУ-д тоглолтоо хийх гэнэ. 

Ингээд түүний онцлох дуунуудыг хүргэж байна.

Seryoja ft Uka (Kiwi) - Mangar MV

Дуучин Укатай хамтран гаргасан уг дуу нь 7 жилийн өмнө буюу 2015 онд гарч байсан ба одоо youtube-д 1 сая хандалттай байна. 

Seryoja - Chi Neg Tiim (Video)

"Зоригтойхон ч хэлж чадахгүй 

Зоолттой хэдэн үгс

Зомгол өргөс мэт өвтгөөд

Золтой л үхчихсэнгүй"

Мөн 2015 онд гаргаж байсан уг уран бүтээл одоо 6 сая гаруй үзэлттэй аж. 

Seryoja - Adarmaa (Official Lyric Video)

Сэтгэл зүрхэнд хоногшсон түүний дуу хоолой, хутга шиг үгс. "Adarmaa"-г бараг хүн бүр л хэн нэгнийг бодож "эморох"-доо сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Уг дуу нь youtube-д 7.9 сая үзэлттэй ба түүний ганцаараа дуулсан дуунуудаас хамгийн өндөр хандалттай нь юм. 

Seryoja - Echo

4 жилийн өмнө OCEAN GREY студиотой хамтран бүтээсэн анхны уран бүтээл нь "Echo" бөгөөд одоо 6 сая гаруй үзэлттэй болжээ. 

Seryoja - Munkh Gunig (Official Music Video)

OCEAN GREY студиотой дахин хамтран өнгөрсөн оны 12 дугаар сард уг дуугаа гаргасан ба мөн 6 сая гаруй хандалттай. 

Seryoja - X (Official Music Video)

"X" дуу нь ердөө 5 сарын өмнө цацагдсан боловч аль хэдийн 2,4 сая үзэлттэй болжээ.  

Seryoja - Ambuu (Official Music Video)

Гарсан даруйдаа гал асаасан "Амбуу" дууг сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Дуу 6,2 сая хандалттай. 

 FOUX x Seryoja - Ermegtei (Official Music Video)

Ингээд энэ оны онцлох уран бүтээлүүдийн нэг түүний FOUX хамтлагтай хамтран бүтээсэн "Ermegtei". Хүн бүр дагаж аялах болсон уг дуу youtube-д 9 сая үзэлтийн амжилттай байна.  

#Дуу хөгжим