Сурагчдын дунд олон улсын МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН болж байна


Үжин | YOLO.MN
2017-03-27

"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн байранд эрдэм номын ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Дэлхийн 50 гаруй оронд зохион байгуулагдаж ирсэн "The Scholar's cup in Ulaanbaatar" болж буй нь энэ юм.

Хүүхдийг өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж сургах зорилготой олон улсын энэхүү мэтгэлцээн англи хэлээр явагддаг. "The world Scholar's cup"  байгууллагаас зохион байгуулж буй олон улсын мэтгэлцээнийг "Улаанбаатар Элит" сургууль албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.

Энд тус сургуулийн 100 гаруй сурагчаас гадна нийслэлийн есөн дунд сургуулийн 262 сурагч оролцож, мэдлэг оюунаа сорьж байна. Уг мэтгэлцээнд дунд болох ахлах ангийн сурагчид 10-14, 15-18 гэсэн насны ангиллаар өрсөлдөх аж.

Монголоос шалгарсан хүүхэд олон улсад өрсөлдөх боломж нээлттэй байгаа гэдгийг "The world Scholar's cup" байгууллагын олон улсын мэтгэлцээн хариуцсан захирал Жосеф Хор хэлсэн юм. Тэмцээний үр дүн өнөөдөр гарах юм.

Ингээд тус үйл ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу.












#Teenagers #Friends #School