“Усаа хайрлая” гар зургийн уралдааныг зарлалаа


Сурталчилгаа | YOLO.MN
2022-11-02

Уралдааны зорилго нь Усны газар, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Монголын гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, Оюу толгой компани хамтарсан “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Монголын гидрогеологичдын холбооноос ерөнхий боловсролын сурагчдын дунд “Усаа хайрлая” сэдвийн дор мэдлэгээ сорих, усаа хайрлан, хамгаалах ач холбогдлыг ойлгуулах, усны тухай мэдлэгээ зургийн аргаар илэрхийлэх боломжийг олгоход оршино.

Бүтээлийн сэдэв

“Усаа хайрлая”, “Ус миний амьдралд”

Хамрах хүрээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өгөгдсөн дараах сэдвийн хүрээнд газрын зураг зурж ирүүлнэ. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид “Усаа хайрлая” сэдэв
  • Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах анги буюу 6-12 дугаар ангийн сурагчид: “Ус миний амьдралд” сэдвээр бүтээлийг зурна.

 

Тавигдах шаардлага

Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.

Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А3 форматын /42х59.4 см/ цаасан дээр зурна.

Бүтээлийг ирүүлэх хугацаа

Зургийн ар талд овог /бүтнээр/ нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. 

Оролцогчид бүтээлээ 2022 оны 10 дугаар сарын 25-ээс 11 дугаар сарын 25 хүртэл Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 8/5 байр, Пийс бюлдинг оффис, 301 тоот  хаягаар 9:00-17:00 цагийн хооронд ирүүлнэ. 

Бүтээлийг шалгаруулах

Нэгдсэн шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шалгаруулж, шалгарсан бүтээлийн эзэдтэй холбогдох ба “Монголын гидрогеологичдын холбоо” фейсбүүк хуудсаар мэдээллэнэ.  

Шагнал

Насны ангилал бүрт 1-р байр 1 хүүхэд, 2-р байр 2 хүүхэд, 3-байр 3 хүүхэд тус бүр шалгаруулах ба тусгай байрны шагнал олгоно. Шалгарсан бүтээлийг “Norphei Art Gallery” үзэсгэлэнгийн танхимд 2022/12/9,10 өдрүүдэд байршуулж, 2022/12/10-ны өдөр шагнал гардуулах ёслол болно.

1-5 дугаар анги

  • I байр: Өргөмжлөл, 300 000₮
  • II байр: Өргөмжлөл, 200 000₮
  • III байр: Өргөмжлөл, 100 000₮
  • Тусгай байр: Өргөмжлөл, 50 000₮

6-12 дугаар анги

  • I байр: Өргөмжлөл, 500 000₮
  • II байр: Өргөмжлөл, 300 000₮
  • III байр: Өргөмжлөл, 200 000₮
  • Тусгай байр: Өргөмжлөл, 50 000₮

Зохион байгуулагч:

Монголын гидрогеологичдын холбоо.

Холбоо барих:

Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 8/5 байр, Пийс бюлдинг оффис, 301 тоот

Утас: 99761551, 91916445

Цахим хаяг: www.hydrogeology.mn 

Facebook: Монголын гидрогеологичдын холбоо

Цахим шуудан: info@hydrogeology.mn

 

 

 

#Мэдээ