Оюутнууд далайн хуванцар хаягдлыг ус болгодог нян бүтээжээ


Цэцээ | YOLO.MN
2019-09-12

Далайн бохирдол нь дэлхий дээрх томоохон асуудлын нэг юм. Сүүлийн үеийн судалгаанаас харахад 2050 он гэхэд далайд загас болон бусад амьтдаас илүүтэйгээр хуванцар хаягдал олдох магадлал өндөр болжээ. Олон эрдэмтэд нөхцөл байдлыг өөрчилж, асуудлын шийдлийг олохоор ажиллаж байгаа аж.

Тэгвэл Харвардын их сургуулийн оюутан Жэнни Яо, Миранда Ванг нар далайн хуванцар хог хаягдлыг идэж ус болгон хувиргадаг нянг зохион бүтээжээ. Тэд патентийн эрхээ авахаас гадна бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхлэх 400 мянган ам.долларын санхүүжилт авч чаджээ. Энэ бүхнийг ердөө 20 насандаа амжуулж буй юм.  

Оюутнууд энэхүү төслөөрөө шинжлэх ухааны таван шагнал хүртсэн бөгөөд энэ дундаас Перлманы шинжлэх ухааны шагналыг хүртсэн хамгийн залуу эрдэмтэд болсон байна.

Миранда Ванг “Хүмүүсийн хуванцрын хэрэглээг зогсоох нь боломжгүй зүйл. Тиймээс бидэнд үүнийг задлах технологи хэрэгтэй” гэжээ.

Энэхүү технологийг наран шарлагын газрыг цэвэрлэх болон хувцасны түүхий эд үйлдвэрлэх гэсэн хоёр төрлөөр ашиглах боломжтой. Тэдний бүтээсэн нянгийн тусламжтайгаар хуванцрыг 24 цагийн дотор ус болгон хувиргах юм байна.

Эх сурвалж: physics-astronomy.org

#нээлт