Амьтан үрчлүүлэх "Adoption day" өдөрлөг болно


Б.Дариа | YOLO.MN
2022-09-10

“Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ “Тоёота – Топ Моторс” ХХК-тай хамтран олон нийтэд амьтан тэжээх, үрчилж авахыг сурталчлан таниулах, хэрхэн зөв, хариуцлагатай тэжээх талаар эерэг зөв ойлголтыг түгээхээр “Adoption Day” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг бөгөөд албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг ба энэхүү ажилд дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо буурахүй байсаар...

Иймээс өдөрлөгт Азтай Саврын идэвхтэн гишүүд, дэмжигч нар өөрсдийн аварсан нохой муурыг авч ирэн танилцуулах ба үрчлүүлэх болно. Амьтан тэжээх талаар бодож буй, амьтан үрчилж авах сонирхолтой, амьтанд хайртай хүн бүрийг өдөрлөгтөө урьж байна.

Өдөрлөгийг өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр 12:00-с 17:00 цагийн хооронд, Топ Моторс ХХК-ын гадаа талбайд зохион байгуулна.

,

#Мэдээ