Netflix "Squid Game"-ийн хоёрдугаар бүлгийг хийж байгаа тухайгаа албан ёсоор зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2022-06-13

Нетфликс компани Өмнөд Солонгосын алдарт "Squid Game" цуврал киноны хоёрдугаар улирлыг хийж байгаа талаар албан ёсоор мэдээлжээ. Энэ талаар Нетфликс компанийн сайтад нийтэлсэн найруулагч Хван Дон Хёкийн захидалд дурдсан байна. 

Түүний хэлснээр хоёрдугаар бүлэгт гол дүрийн жүжигчин дахин тоглох бөгөөд үзэгчид шинэ дүрүүдтэй танилцах аж. Киноны шинэ бүлэг чухам хэзээ гарахыг тодорхой мэдээлээгүй байна. 

"Squid Game" цуврал нь Нетфликсийн хамгийн амжилттай болсон бүтээл юм. 2021 оны есдүгээр сарын 17-нд гарснаас хойш эхний дөрвөн долоо хоногийн хугацаанд 1.65 тэрбум цагийг үзэгчид тус цувралыг үзэхэд зарцуулсан байна. Тус бүтээлд асар их мөнгөн шагналын төлөө амь насаараа дэнчин тавин тоглох хүмүүсийн тухай гардаг юм.

Эх сурвалж: ТАСС

#Мэдээ