Найзуудтайгаа МЭДЛЭГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨХ монгол апп


YOLO.mn | YOLO.MN
2020-12-07

Баруун талаараа хэсэг хэвтээд, зүүн талаараа эргэж нэг хэвтээд, жаргалтайгаар иргэнийхээ үүргийг биелүүлж байх энэ цаг дор цагийг үр бүтээлтэй “алах” нэг апп байна цаана чинь. Монгол залуусын хөгжүүлсэн #CTA апп дээр олон сонирхолтой сэдвүүд байх ба асуултад хариулан, найзуудтайгаа мэдлэгээрээ өрсөлдөж, жинхэнэ “алалцах” боломжтой гэнэ шүү.

“Математик”, “Friends”, “Зөв бичих дүрэм”, “NBA”, “Among Us” гээд ерөнхий мэдлэг, спорт, энтертайнмент чиглэлийн 30+ гаруй сэдвүүдээс сонгон өөрийн челленжийг үүсгээд найзуудыгаа урих боломжтой. Асуулт бүрд хариулах хугацаа 10 секунд бөгөөд хэн хурдан бас зөв хариулна, илүү өндөр оноо авах юм. Одоо л хэн нь үнэнхүү тооны аварга, жинхэнэ Поттер толгойтон гэдгийг мэдэх цаг ирлээ.

#CTA аппликэйшн дээр өдөр бүр хүссэн хэн ч оролцох боломжтой асуулт, хариултын тэмцээнүүд явагддаг. Найзуудаа урьж, идэвхтэй тоглосноороо XP цуглуулан, шагналтай тэмцээнүүдэд орох боломжтой.

Мөн саяхнаас #CTA апп-д нэг шинэ гоё юм нэмэгдсэн байна. Энэ юу вэ гэвэл дурын нэг сэдвээ сонгоод шууд 1VS1 халз үзэх боломжтой болжээ. Хөл хорио сунгагдсан энэ үеэр хийх зүйл алга гээд обойнхоо хээг тоолж, орныхоо булан бүрд очиж хэвтэж байгаа өөр нэг хүнтэй шууд өрсөлдөн, хэн нь илүүгээ шалгаж болох нь. Үүнээс гадна #CTA аппын “Хөөрхөнөө”, “Сансараа”, “Мангуу”, “Энэбиш” роботуудтай ч тоглож өөрийгөө хурцлах боломжтой.

За одоо юу хүлээх вэ, аппликэйшнээ татаад мэдлэгээрээ өрсөлдөөд байж дээ. iPhone буюу iOS үйлдлийн системтэй утастай бол ЭНД, Android үйлдлийн системийн утастай бол ЭНД дарж #CTA аппликэйшнийг татаж аваарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой:

И-мэйлээр холбогдох: hello@cta.mn

Вэбсайт: www.cta.mn

Сошиал хаягууд: www.facebook.com/hashtag.cta, www.instagram.com/hashtag.cta

#Мэдлэг #Хөгжөөнт тэмцээн #CTA #апп