Ери Жонхёнд зориулсан "Dear Diary” дуугаа гаргалаа


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-03-28

“Red Velvet” хамтлагийн гишүүн Ери өөрийн анхны соло уран бүтээл болох "Dear Diary” дуугаа гаргажээ. Тэрээр өөрөө дууныхаа үгийг бичиж найруулсан юм.

Уг уран бүтээл нь түүний уянгалаг цээлхэн хоолойг их сайн гаргаж өгчээ.

Дууны үгэнд "Зүүдээ ч санахгүй болтол гүн нойрс доо" гэж гардаг ба энэ нь Жонхёны дуртай дууны үг байсан ажээ.

Ери болон Жонхён нар дотнын найзууд байсан. Жонхёны үхэл ч мөн Ерид хүндээр нөлөөлсөн гэдэг.

Эх сурвалж: кoreaboo.com

#Kpop