The Weeknd-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-04-27

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин, дуу зохиогч Olivia Rodrigo-ийн тухай бол түүний зарим дууны  далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин The Weeknd-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Abel Makkonen Tesfaye гэдэг. Тэрээр 1990 оны хоёрдугаар сарын 16-нд төржээ. Гэр бүл нь 1980-аад онд Этиоп улсаас Канад улс руу цагаачлан ирснээр тэр Канадын Торонто хотод төрж өссөн.

The Weeknd ээжтэйгээ

Түүнийг бага байхад нь аав ээж нь салсан учир эмээ нь өсгөсөн ба тэр Michael Jackson-ий үнэнч шүтэн бишрэгч.

17 настайдаа ахлах сургуулиа орхисон ч урлаг түүнийг орхиогүй юм.

Тэрээр 3 сая долларын машины цуглуулгатай.

Түүний зарим дууны утга:

Save Your Tears

Энэхүү дуу нь хуучин найз бүсгүйдээ зориулж дуулж буй тухай гарна. Дууны нэрнээс харвал түүнийг шархлуулсан хэдий ч буцаж ирээсэй гэж хүсэж байгаа бололтой. Дууны үгэнд дэлгэрэнгүй тайлбарлахдаа түүнд амлалт өгсөн ч түүнийгээ биелүүлээгүй тухай дурдагддаг. Тиймээс тэд санамсаргүй байдлаар тааралдвал бүсгүй уйлж, уурлаж, бүр танихгүй юм шиг зөрнө. Товчхондоо дууны гол утга нь түүнийг алдсандаа харамсаж буй тухай өгүүлэх юм.

Can’t Feel My Face

Дуу хоёр утгатай.

Эхнийх нь хортой хайр дурлал буюу “токсик” харилцааны тухай юм. Хэдийгээр хайр дурлал түүнд сөргөөр нөлөөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч, нөгөө хүндээ хэтэрхий гүн гүнзгий дурласан учир орхиж чадахгүй шаналж буйг илэрхийлнэ. 

Хоёр дахь утгын тухайд тэрээр өөрийн бие махбод, сэтгэлд нь хор учруулах зүйлд донтож, түүнээсээ мөн адил салж чадахгүй, төөрөгдөлд орсон тухай өгүүлнэ. Өөрөөр хэлбэл тэр зүйл нь нэг төрлийн мансууруулах бодис бололтой. 

Out Of Time

Дууны нэрнээс үзвэл хайр дурлалын харилцаагаа бүрмөсөн сүйтгэсэн нэгний тухай өгүүлнэ. Дуу эхлэхэд дуучин шархалсан бөгөөд түүнээс үүдэлтэй стресс нь хайртай хүмүүстэйгээ зүй бус харьцахад хүргэж буй тухай гарна. Түүний гомдоосон хүмүүсийн нэг нь хайртай бүсгүй нь бөгөөд тэр аль хэдийн өөр залуутай болжээ. Төд удалгүй Weeknd түүнийг эргэж ирэхийг гуйж буйгаа ирлэрхийлнэ. 

Call Out My Name

Уг дууг дуучин Selena-тай холбоотой гэж үздэг. Учир нь дууны “Би чиний төлөө байсан” гэх үг нь ихэд сонирхол татаад байгаа юм. Тиймдээ ч энэ дуу тэдний салалтын тухай бололтой гэж олон хүн таамагладаг.

Эх сурвалж: songmeaningandfacts

#Дуу хөгжим #Энтертайнмент