ШОКОЛАДТАЙ БЯЛУУ хийх маш АМАРХАН арга


Сондор | YOLO.MN
2016-05-17

Бялууг зөвхөн томчууд л хийдэг гэж хэн хэлсэн юм бэ? Хүсвэл чи ч хийж чадна. Хийсэн бялуугаараа гэр бүлийнхнийгээ дайлж болох юм. Ингээд элдэв нэмэлтгүй энгийн шоколадтай бялууны жорыг хүргэж байна.

Хэрэв чамд бялуу хийхэд хэмжигч жин байхгүйгээс болоод орц найрлагыг тааруулж чадахгүй байгаа бол зөвхөн аягаар хэмжин хийж болох бялууны жорыг танилцуулж байна.

Энэхүү жороор энгийн том хэмжээтэй бялуу болон капкейк буюу аяган бялуу хийж болно.
Орц: /бүх орцыг нэг ижил шилэн аягаар хэмжинэ/

  • Шилэн аягаар нэг бүтэн болон дөрөвний гурваар гурил
  •   Нэг аяга халуун ус
  •   Нэг аяга сүү
  •   Хоёр шилэн аяга элсэн чихэр
  •   Хоёр том өндөг (бор байвал илүү сайн)
  • 1 цайны халбага давс
  •   Хагас шилэн аяга ургамлын тос
  • Шилэн аяганы дөрөвний гурваар хуурай какао
  •   1,5 цайны халбага хүнсний сода
  • 1,5 цайны халбага хөөлгөгч /baking powder/
  •   2 цайны халбага ванилийн сахар

Гар дор хэрэглэх зүйлс: Том сав  
                                            Бялууны хэв эсвэл  

                                           Хутгуур

Юуны өмнө зуухаа 170 хэмд халаана. Гурил, элсэн чихэр, хүнсний сода, давс, хөөлгөгч зэрэг хуурай орцоо нэгэн жигд болтол хольж хутгана. Дээр нь өндөг, сүү, ургамлын тос, ванилийн сахар зэргийг нэмж хутгана. Зуурмаг дээрээ халуун усаа нэмж хутгана. Ингээд тосолсон хэв дээрээ (эсвэл калькин цаас дэвсэж, хажуу ханыг бүрхэх) зуурмагаа хийгээд урьдчилж халаасан зуухандаа 30-35 минут жигнэнэ. Гаргахдаа шүдний чигчлүүрээр бүрэн болсон эсэхийг шалгаарай. (Хэрэв чигчлүүрт гурил наалдан гарч ирж байвал болоогүй гэсэн үг юм) Харин  аяган бялууны хэвэнд хийх тохиолдолд 20-25 минут жигнэнэ.

Бэлэн болсон кексээ илүү гоё болгоё гэвэл дунд нь сүүн крем хавчуулан, гадна талаар нь кремээр бүрж чимэглэж болно. wink

#DIY #teenagers #freetime #cook