“ГОО ҮЗЭСГЭЛЭН БА АРААТАН” кино дэлгэцнээ удахгүй гарна


Сондор | YOLO.MN
2016-11-03

1991 онд анх дэлгэцнээ гарч байсан “Гоо үзэсгэлэн ба Араатан” хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл уг бүтээлийг үзэх дуртай, аа бас Эмма Уотсоны шүтэн бишрэгчдэд дуулгах таатай мэдээ байна.

Учир нь энэхүү хүүхэлдэйн киног дэлгэцийн уран сайхны кино болгож шинээр бүтээжээ. Гол дүрд Холливудын нэрт жүжигчин Эмма Уотсон тогложээ.  Сонирхуулахад, “Гоо үзэсгэлэн ба Араатан” хөгжимт жүжиг 13 жилийн турш Бродвэй театрт тавигдсан аж.

Диснейн гүнж шар даашинзтай Белла болон түүний дурлалт ханхүү араатан хоёрын хайр дурлалын талаар өгүүлэх уг кино 2017 оны гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийх нь ээ.

 








 


 

Эх сурвалж:

#Disney #Cartoon #Freetime #Mobiplay