107 настай ихэр эгч дүүсийг Гиннесийн номд бүртгэжээ


А. Мишээл | YOLO.MN
2021-09-21

107 жил 300 хоног амьдарсан Японы ихэр эгч дүүс болох Үмэно Сүмияма болон Күмэ Кодама нарыг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд одоо амьдарч байгаа хамгийн өндөр настай ихрээр бүртгэжээ. Тэд 1913 онд Кагава мужийн Шёдо аралд төрсөн байна. Үмэно дөрөв, Күмэ гурван хүүхэдтэй. Одоогоор Үмэно, Күмэ нар тус улсын ахмадын асрамжийн газарт тусдаа амьдарцгааж байгаа бөгөөд коронавирусний халдвараас сэргийлж Гиннесийн номын гэрчилгээг шуудангаар илгээсэн байна. 

Тэднийг Японд жил бүр явагддаг Ахмад настнаа хүндэтгэх үндэсний баяраар Гиннесийн номд бүртгэжээ. 2000 онд 107 нас 175 хоногтойдоо бүртгэлд орж байсан япон эгч дүүс болох Кин, Жин нарын амжилтыг Үмэно Сүмияма, Күмэ Кодама нар эвдсэн байна. Кин 2000 оны нэгдүгээр сард нас барсан бол Жин жилийн дараа буюу 108 насандаа таалал төгсжээ.

Япон улс урт наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай иргэн, 118 настай Кана Танака мөн Японы Фүкүокад амьдарч байна. Харин хамгийн өндөр настай эрэгтэй Пуэрто-Рикогийн иргэн бөгөөд тэрээр 1908 онд төрсөн, 112 настай аж. Дэлхий дахинд хамгийн өндөр насалсан хүн 122 жил 164 өдөр амьдарсан Францын иргэн Жанна Кальман байсан бол хамгийн өндөр насалсан эрэгтэй нь Японы иргэн Титэцү Ватанабэ юм байна. Тэрээр 116 нас 54 хоног насалжээ.

Эх сурвалж: gogo.mn

#Сонин хачин #Гиннесийн амжилт