Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05/23-05/29)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-05-23

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 23-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн, уралдаан тэмцээнүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

UPDATE 2022

Хэзээ: Тавдугаар сарын 27-ны 16:00 цагт

Хаана: UG Palace

Тайлбар: ЦойлогсоZ болон Лантуун Дохио ТББ хамтран нийгэмд КҮҮЛээр оролцож, өөрийгөө бүтээх, хүрээллээ тэлэх залуусыг нэгтгэсэн эвентийг Be better Do better уриан доор зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

HIKOREA & SUNCHON NATIONAL UNIVERSITY

Хэзээ: Тавдугаар сарын 23-ны 17:00 цагт

Хаана: Улаанбаатар хот Төмөр Замын удирдах газрын замын хойно, Центр төвийн 3-р давхарт

Тайлбар: HIKOREA байгууллага нь Сүнчон үндэсний их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсад хэлний бэлтгэл болон үндсэн ангид суралцах сонирхолтой оюутан залуучуудад зориулан эвэнт зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЯРЬДАГ ФУТБОЛК 2022 ӨДӨРЛӨГ

Хэзээ: Тавдугаар сарын 29-ны 12:00-18:00

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Тайлбар: Хүний эрх хамгаалагч бүрийн тэсэн ядан хүлээдэг "Ярьдаг футболк" өдөрлөг дахин зохион байгуулагдах гэж байна. Монголын Эмнести Интернэшнлээс олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, тэдний хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор жил бүр футболк бүтээх уралдаан, футболктой парадыг зохион байгуулдаг. Энэ жилийн өдөрлөг илүү том, илүү өргөн хүрээтэй, илүү сонирхолтой болох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

DREAMERS' DAY #374: АЛСЫН АЛСАД

 

Хэзээ: Тавдугаар сарын 28-ны 14:00

Хаана: Тэнгис кино театр

Тайлбар: Гёте-Институттэй хамтран толилуулдаг Герман кино Тэнгис кино театрт үнэ төлбөргүй гарна. Хүүхдийн баярыг угтан 5-р сарын 28-нд энэхүү киног толилуулах гэж байна. Уг кинонд өсвөр насны хөвгүүдийн нөхөрлөлийг өгүүлнэ. 11 настай Бен тосгоноос хотод нүүж ирнэ. Харин 12 настай Тарик Сирийн дайнаас дүрвэж, Германд иржээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

УЛААНБААТАР МАРАФОН 2022 

Хэзээ: Тавдугаар сарын 28-ны 09:00

Тайлбар: 05.28-ны авто машингүй өдөр болох "Улаанбаатар Марафон 2022" олон улсын гүйлтийн тэмцээнд эхлэх гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Үйл явдал #Эвент