Tom Holland: “Euphoria”-д дүр бүтээмээр байна


Миау | YOLO.MN
2021-12-21

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 20-нд залуусыг бүтэн хоёр жилийн турш хүлээлгэсэн “Euphoria” цувралын албан ёсны трейлэр бичлэг олон нийтэд цацагдлаа.

Ирэх оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд буй уг бүлэгт өмнөх бүлгээс Maddy, Cassie, Kat, Lexie, Nate, Fez тэргүүтэй дүрүүд эргэн ирэхээс гадна дуучин Dominic Fike, Kelvin Harrison Jr. нарын бүтээсэн дүрүүд шинээр нэмэгдэж буй аж.

Сонирхуулан хэлэхэд, уг цувралд Rue-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Zendaya-гийн найз залуу, жүжигчин Tom Holland кино, телевизийн хөтөлбөр, видео тоглоомын талаар бүхий л мэдээллийг багтаасан IMDb вебсайтын “Q+A” буланд оролцох үеэрээ “Euphoria” цувралд дүр бүтээх хүсэлтэй байдаг тухайгаа дурджээ. Тэрээр, “Хар даа, би “Euphoria”-д тоглох хүсэлт гаргаад их удаж байна. Бас одоог хүртэл энэ цувралд тоглож чадаагүй байгаадаа үнэхээр сэтгэл дундуур байна” гэжээ. Тэрээр цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалтын талбайд хамгийн багадаа 30 удаа очиж байсан гэдгээ ч мөн дурдсан юм. Зөвхөн хоёрдугаар бүлгийн зураг авалтын үеэр 30 удаа шүү дээ!

Жүжигчин Zendaya ч мөн “Euphoria”-д Tom-той хамт дүр бүтээхийг хүсэж HBO сувагт хүсэлт гаргасан байна. Тиймээс бидэнд хүлээх л үлдлээ! 

Эх сурвалж: TeenVogue, Hypebeast

 

#Кино урлаг #Tom Holland #Zendaya #Euphoria