Корнелийн их сургуулийн оюутан хүчингийн хэргээр найман жилийн хорих ял авлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Корнелийн их сургуулийн оюутан, 22 настай Б.Энхбаяр хүчин болон хулгайлах гэмт хэрэгт тус бүр найман жилийн хорих ял авчээ.

Ялуудыг зэрэг эдлэх тул Энхбаяр нийтдээ найман жилийн хорих ял эдэлнэ.

Энхбаяр нь арваннэгдүгээр сард эмэгтэй оюутны дотуур байрны өрөөнд “гэмт хэрэг үйлдэх зорилготойгоор хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөл өгөх чадваргүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон” нь тогтоогдсон гэж дүүргийн прокурор Matthew Van Houten-ы арваннэгдүгээр сард гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.

Нью-Йорк мужид нэгдүгээр зэргийн хүчин нь хамгийн ноцтой ангилалд тооцогддог бөгөөд дээд тал нь 25 жил, доод тал нь таван жилийн хорих ялтай.

Прокурорууд Энхбаярын хүчин үйлдсэн хэрэгт 15 жил, хууль бусаар нэвтэрсэн хэрэгт 10 жилийн ял оноохыг санал болгосон байна. Үүний шалтгааныг “хохирогчид учирсан асар их сэтгэл санааны гэмтэл, мөн шүүгдэгч өөрийн үйлдэлд харамсахгүй, хариуцлага хүлээхгүй байгаа байдал” хэмээжээ.

Мөн тэрээр суллагдсаны дараах 10 жилийн хяналтын хугацаанд шүүхээс тогтоосон үүрэг хариуцлагыг биелүүлэх ёстой.

Энхбаяр нь Tomujin Alternative School-д суралцаж байсан бөгөөд Корнеллд элсэхээсээ өмнө хоёр жилийн gap year авч, нийт 328,000 ам.долларын тэтгэлгээр суралцаж байжээ.

Хүчингийн гэмт хэрэг
Хүч хэрэглэх – Заналхийлж, сүрдүүлж бэлгийн харьцаанд оруулах.
Хүчгүй байдлыг ашиглах – хохирогч нь унтаж байгаа, согтуурсан, насанд хүрээгүй эсвэл өөрөө эсэргүүцэж чадахгүй үед.
Биеэ хамгаалах чадваргүй хүн – бие махбод, нас, нөхцөл байдлаас шалтгаалан эсэргүүцэх боломжгүй байх. Жишээ нь хүнд өвчин, хөгжлийн бэрхшээлтэй хүн

Эх сурвалж: The Cornell Daily Sun

#мэдээ