Apple: Алдартнууд ямар загварын гар утас барьдаг вэ?


Миау | YOLO.MN
2021-12-02

Технологийн ертөнцөд “Apple”, “Samsung” гэх хоёр компани 15 гаруй жилийн өмнөөс эхлэн өнөөдрийг хүртэл өрсөлдсөөр байгаа билээ. Одоо ч гар утас хэрэглэгчдийн дунд “iPhone уу, Samsung уу” гэх эцэс төгсгөлгүй маргаан явсаар л байна.

Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ “Apple”-ийг үнэнчээр хэрэглэдэг 8 алдартныг онцолж байна.

1. KIM KARDASHIAN

Телевизийн салбарт “Keeping up with the Kardashians” шоугаараа гарч ирсэн Kim Kardashian Blackberry-гийн хэрэглэгч байсан ч сүүлийн хэдэн жилийн турш “Apple”-ийн бүтээгдэхүүнийг тууштай хэрэглэж байгаа билээ. Сонирхуулан хэлэхэд, тэдний гэр бүлийнхэн шоуныхаа хамгийн сүүлчийн бүлгийн зураг авалтыг хөл хорионы үеэр iPhone-ий камераар бичсэн аж.

2. JUSTIN BIEBER

Дуучин Justin Bieber Одоогоос таван жилийн өмнө Инстаграм хуудаснаа iPhone болон Samsung-ийн гар утасны камерын чанарын харьцуулалтыг хийж, Samsung-ийг ялагчаар тодруулж байсан билээ. Гэсэн ч тэрээр эргээд л iPhone-ийг сонгосон юм даг.

3. OLIVIA RODRIGO

Өдгөө 18 настай ч энэ жилийн Грэммийн наадмын долоон төрөлд нэр дэвшээд амжсан дуучин Olivia Rodrigo ч бас iPhone-ий хэрэглэгч. Тэрээр iPhone-оос гадна анхны цомгийнхоо “Brutal” дууны клипийг iPad-аар бичсэнээрээ онцлог юм. Apple брэндийн зүгээс өөрсдийн албан ёсны YouTube сувгаараа уг дууны зураг авалтын ард болж буй үйл явдлын тухай богино хэмжээний бичлэгийг байршуулсан билээ.

4. SELENA GOMEZ

Дуу хөгжим, кино урлаг, телевизийн шоуны төрөлд өөрийгөө олон талаас нь харуулж чадсан уран бүтээлч Selena Gomez iPhone гар утас хэрэглээд ч зогсохгүй дууныхаа клипийг уг төхөөрөмжөөр бүтээж байсан түүхтэй. Тухайлбал, 2019 онд гаргасан “Lose You To Love Me” дууныхаа зураг авалтыг тэрээр iPhone 11 Pro гар утсаар бичсэн нь тухайн үед олныг алмайруулж байжээ.  

5. BLACKPINK

Өнгөрсөн сард BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo өөрийн Инстаграм хуудсандаа худалдаанд гараад удаагүй iPhone 13 загварын гар утастай зургаа нийтэлсэн нь цахим орчинд ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Учир нь тус хамтлаг “Samsung” компанитай гэрээ байгуулж байсан бөгөөд хэдий гэрээний хугацаа дууссан ч интернэт хэрэглэгчид тэднийг “үнэнч биш” байгаад нь шүүмжилсэн байна.

Түүнээс гадна хамтлагийн Jennie, Rose нар ч мөн iPhone 13 барьж буй зургаа Инстаграм хуудаснаа нийтэлсэн юм.


Сонирхуулан хэлэхэд, “LookTV” апп Шинэ жилийн баярыг тохиолдуулан нэгэн урамшууллыг зарлаж байгаа юм билээ. Урамшуулалд хэрхэн оролцох вэ гэж үү?

LookTV багцыг идэвхжүүлэхэд багцын нэмэлт нэг эрх купон код болон бүртгэлтэй утасны дугаарт чинь ирнэ.

Кодыг дотнын нэг хүндээ бэлэглэж, тухайн хүн нь кодоороо LookTV-г идэвхжүүлсэн тохиолдолд сугалаанд оролцох эрх автоматаар үүснэ.

Нийт 16 бэлэг байгаа бөгөөд үүнд:

1. Apple Airpods Pro (4 ширхэг)

2. iPhone 13 128GB (4 ширхэг)

3. Apple MacBook Pro 13.3 M1-Chip 256GB (4 ширхэг)

4. Apple iPad Pro 11 M1-chip Wi-Fi Cellular 256gb (4 ширхэг) байна.

Анхаарах: Та багцаа идэвхжүүлэхийн өмнө бүртгэл хэсэгт орж утасны дугаараа баталгаажуулаарай. Баталгаажуулахгүйгээр багц авсан тохиолдолд нэмэлт эрх ирэхгүй юм шүү. Урамшууллын тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


6. KANYE WEST

Хөгжмийн салбарт нэр хүндтэй реппэр, дуу зохиогч Kanye West мөн л олон жилийн турш iPhone хэрэглэсээр иржээ. Тэрээр өнгөрсөн онд цацсан “Jesus Is King” цомгийнхоо дуу бичлэгийн ажлын хориод хувийг нь iPhone гар утсан дээрээ бичсэн гэв. Тэрээр энэ талаараа “Шинэ санаа орж ирэхэд түүнийгээ шууд үглээд, үүнийгээ мөн iPhone-оороо бичээд авчихдаг. Энэ дэлхий дээрх хамгийн шилдэг микрофонтой утас” гэж байсан юм. Түүнээс гадна Taylor Swift, Childish Gambino, Charlie Puth тэргүүтэй олон уран бүтээлчид iPhone-ий дуу бичлэгийн чанарыг шагшин биширдэг билээ.

7. ARIANA GRANDE

Орчин цагийн шилдэг эмэгтэй дуучдын нэгт зүй ёсоор тооцогдох дуучин Ariana Grande iPhone-ий байнгын хэрэглэгч төдийгүй өнгөрсөн оны хөл хорионы үеэр болсон “Disney Family Singalong” шоуны үеэр дуулсан “I Won’t Say I’m In Love” дууныхаа бичлэгийг iPhone-оор бичжээ. Түүний менежер Scooter Braun-ий хэлж буйгаар Ariana дууны бүхий л дуулалт, хоолой салгалт, зураг авалтыг утсан дээрээ хийж, ганцхан өдрийн дотор бичлэгээ бэлэн болгосон байна.

8. TRAVIS SCOTT

Жил бүр iPhone-ий шинэ загварын танилцуулгыг шимтэн хүлээж, худалдаанд гарсных нь дараа яаран авдаг найзууд бидэнд бий. Travis яг л тийм хүн.

#Технологи #Сонин хачин #Оддын тухай