Хүүхдийн паркад урлаг соёлын арга хэмжээний White Rock Center нээлтээ хийнэ


Сондор | YOLO.MN
2018-06-26

Үндэсний соёл амралтын хүрээлэнд дэлхийн олон улсад ашиглагддаг Dome төрлийн урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээний White Rock Center  танхимыг энэ сарын 30-нд нээхээр болжээ.

Энэхүү танхим нь сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцэхүйц хөгжим, гэрэл, тайзтайгаас гадна Монголд анх удаа 360 градус харагдах өнцөг бүхий Projection Mapping Show үзүүлэх боломжтойгоороо онцлог юм.

Япон улсаас хөгжим техник болон тайз менежментийн мэргэжлийн баг хамт олон оролцон ажиллах  энэхүү томоохон төслийн үр дүнд урлагийн бүх  төрлийн тоглолтууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компаниудын соёл, олон нийтийн арга хэмжээ, хуримын ёслолын арга хэмжээ зэргийг зохих стандартын түвшинд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

Монгол-Японы хамтарсан компани болох "Хүрээ Энтертайнмент" ХХК  нь Монголын Соёл Урлаг, Боловсролын салбарыг дэмжин ажиллах зорилготойгоор дээрх үйл ажиллагааг эхэлжээ.

#park #art #music #white