The Game Awards 2021: PUBG Steam дээр үнэгүй болно


Хасбаатар | YOLO.MN
2021-12-10

Найм дахь удаагийн “The Game Awards” шагнал гардуулах ёслол яг энэ цаг мөчид үргэлжилсээр байна. Уг үйл ажиллагаагаар зөвхөн тоглоомын салбарын шилдгүүд тодрохоос гадна маш олон сонирхолтой гэнэтийн бэлэг задардаг билээ. Тэдгээрээс түүвэрлэн хүргэж буйг хүлээн авна уу. 


Ирэх нэгдүгээр сард PUBG тоглоом Steam дээр үнэгүй болно.

Гарсан даруйдаа дэлхий нийтийг шуугиулж, “battle royale” төрлийн тоглоомуудын загалмайлсан эцэг хэмээн нэрлэгдэх болсон Player’s Unknown Battleground тоглоом ирэх нэгдүгээр сард үнэгүй болох нь. Уг тоглоом одоогийн байдлаар 29,99 ам.доллараар борлуулагдаж байгаа юм.


Wonder Woman-ий шинэ видео тоглоом

DC комиксын их гурвалын нэг болох Wonder Woman эцэст нь өөрийн гэсэн видео тоглоомтой болох нь. Одоогоор тоглоомын тов болон ямар платформ дээр гарах нь тодорхойгүй байгаа ч тоглоомын богино танилцуулга болон гол баатрын загварыг олон нийтэд танилцуулжээ.


Suicide Squad шударга ёсны холбооны эсрэг.

Саяхан шинэ киногоороо бидэнтэй уулзсан Suicide Squad энэ удаад цахим тоглоомын ертөнцийг “тэслэх” нь. Аль хэдийн тов нь зарлагдаад байсан уг тоглоомын шинэ танилцуулга цацагдлаа.


Genshin Impact гар утасны шилдэг тоглоомоор шалгарав.

Сонирхолтой түүх, анимэ мэт зураглалтай уг тоглоом хүүхэд, залуусын шинэ хайртай тоглоом хэдийнэ болжээ. Үүнийгээ ч батлан харуулах гэсэн мэт 180 сая гаруй тоглогчтой League of Legends тоглоомыг “Гар утасны шилдэг тоглоом” төрөлд илүүрхэж чадлаа.

#Технологи #Видео тоглоом #PUBG