"Гэртээ ганцаараа" киноны Маколей Калкин алдрын одтой боллоо


Сондор | YOLO.MN
2023-12-02

Ихэнх хүмүүсийн бага насны гэгээн дурсамж тэр дундаа шинэ жилтэй холбоотой дурсамжуудад "Гэртээ ганцаараа" кино багтдаг.

Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчин Маколей Калкин Холливудын өргөн чөлөөнд одтой болж, өчигдөр нээлтийн ёслолоо хийлээ. Өдгөө 43 настай Калкин 1990-ээд онд "Гэртээ ганцаараа" цуврал кинонд жаалхүү Кевин МакКаллистерийн дүрд тоглосноор нэр хүнд нь алдаршсан.

Түүний ёслолын арга хэмжээнд “Гэртээ ганцаараа” кинонд ээжийнх нь дүрийг бүтээсэн жүжигчин Кэтрин О’Хара мөн хүрэлцэн ирж Кевин хүүдээ хүндэтгэл үзүүлжээ. "Нэг биш бүр хоёр удаа мартаж явсан ээжийгээ урьсанд маш их баярлалаа" хэмээн О'Хара хошигноод амжжээ. 

Калкин багаас нь карьерт чиглүүлэхэд тусалсан олон жилийн хамтрагчид болон мэргэжилтнүүдэд хоолой зангиран талархал илэрхийлэв.

Мөн алдрын одын нээлтийн ёслолд жүжигчин эрийн эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн нь олны анхаарлыг татав. Калкин болон түүний сүйт бүсгүй, жүжигчин Бренда Сонгтой нар хоёр болон нэг настай хөвгүүдтэй юм. Сонирхуулахад, Холливудад алдрын одод нь  жуулчдын сонирхлыг татдаг нэг зүйл бөгөөд Калкины од нь  2765 дахь нь юм.

"Гэртээ ганцаараа-1" киноны трэйлер

#мэдээ