Эерэг дадал хэвшүүлэх Habido аппликейшн


YOLO.mn | YOLO.MN
2021-11-24

Хичээлээ хийж байхдаа анхаарлаа төвлөрүүлж сурах юмсан, дасгал хийж хэвших юмсан, өглөө эрт босдог болох юмсан гэх мэт хүслүүд байдаг ч хийж эхлэхгүй байна уу? Эсвэл оролдож үзсэн ч нэг л болж өгөхгүй байна уу? 

Яг энэ үед туслах зорилготой сэтгэл зүйчдийн багийн 3 жилийн турш хөгжүүлсэн HabiDo аппликейшн бэлэн боллоо. 

- HabiDo гэнээ?

HabiDo нь сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт зориулсан аппликейшн юм. Манай сэтгэл зүйчдийн судалгаагаар амжилттай, сэтгэл дүүрэн амьдрахад эерэг дадал хэвшлүүд чухал нөлөөтэй аж. Гэтэл залуучууд эерэг дадал хэвшүүлэх нь зөв гэдгийг мэддэг ч хийж эхэлдэггүй эсвэл эхлүүлээд орхичихдог. Заримдаа шантардаг. Энэ үед туслах зорилготой сэтгэл зүйн аппликейшн юм.

HabiDo-гийн хамгийн гоё нь

Олон төрлийн эерэг дадлууд хэвшүүлэх боломж 

- Эрүүл мэнд, хувийн хөгжил, санхүүгийн сахилга бат, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй, гэр бүл болон ажлын бүтээмж гэсэн долоон төрөлд багтах 35 дадлаас хүссэнээ сонгон хэвшүүлэх боломжийг олгож байгаа юм. Шинэ дадал хэвшүүлэхэд 18-250 хоног зарцуулах хэрэгтэй болдог. Тэгвэл HabiDo-гийн тусламжтай өөрийнхөө хэвшүүлэхийг хүссэн дадлынхаа төлөвлөгөөг гарган хянаад явах боломжтой. Мөн чамд урам өгч ярилцах чатбот хүртэл байгаа.

Хамгийн гоё нь чи өөрийнхөө хүссэн дадлыг нэмж болно. Мөн өөртөө сануулга тохируулж болно.

Өөрийгөө илүү таньж мэдэхэд туслах сэтгэл зүйн тестүүд 

- Сэтгэл зүйн тест бөглөн ямар эерэг дадалд суралцах хэрэгтэй вэ гэдгээ мэдэж бас болно. Сэтгэл зүйн тестүүд үнэ төлбөргүй ба хариугаа тэр дор нь харах боломжтой.

Хэрэгтэй мэдээлэл, зөвлөмжүүд

- Манай сэтгэл зүйчдийн бэлтгэсэн эерэг дадалтай холбоотой шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, зөвлөмжийг авна. 

Сэтгэл санаагаа хуваалцах чатбот 

- Гунигтай эсвэл аз жаргалтай үедээ хэн нэгэнд хуваалцаж чадахгүй байх үе байдаг. Энэ үед дотны найз шиг нь сонсогч байж зөвлөх HabiDo чатбот!

HabiDo аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?

- Утасны дугаар эсвэл цахим шуудангаараа бүртгүүлэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэнэ.

- Сэтгэл зүйч чатботтой ярилцаж хүсвэл сэтгэл зүйн тестүүд бөглөнө.

- 35 дадлаас дуртайгаа сонгон төлөвлөгөө гаргана. Мөн дадал сануулах тохиргоогоо идэвхжүүлнэ.

- Миний амжилт хэсгээс өдөр бүрийн хэвшүүлж буй дадлын гүйцэтгэлүүдээ хувьчлан харж өөрийн өсөлтийг хэмжинэ. Хэрэв HabiDo чамд баяр хүргэж, дадал амжилттай хэвшвэл дараагийн дадалдаа төвлөрнө.

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, эерэг дадал хэвшүүлж зорьсондоо хүрэхийг хүсэж байвал HabiDo-г татаарай.

Апп татах холбоос: http://qrco.de/HabiDo

#Технологи #Эрүүл мэнд #Сэтгэл зүй