Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан “СҮҮДЭР ШИЙ” жүжиг тоглогдоно


Үжин | YOLO.MN
2016-10-20

-ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨДӨР-

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан  Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь 2016 оны аравдугаар сарын 20-ны өдөр “ДУУГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООЦГООЁ” уриан дор “СҮҮДЭР ШИЙ” жүжгийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг танхимд  зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн "Сүүдэр Ший" жүжгийн зорилго нь олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, үр дагаврыг ойлгуулах, мөн урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдрүүлж сэдэлжүүлэхэд оршсон.

“Сүүдэр Ший” жүжгийн онцлог:
· Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн хамгаалах байранд аюулгүй байдлаа хамгаалуулан байрлаж үйлчлүүлсэн болон үйлчлүүлж буй хүчирхийллийг даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээж, өөрсдөө зохиолоо бичин найруулж, оролцон тоглодгоороо  онцлог юм.
· “Сүүдэр ший” жүжигт үзэгчид жүжгийн гол дүрд оролцон тоглож, зохиолыг эерэгээр шийддэгээрээ онцлог.
·  Мөн үзэгчдийн дунд богино хэмжээний асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ бусад жүжгээс онцлог аж.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 2012 оноос хойш жил бүр тасралтгүй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаа 10-р сарын 20 буюу “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨДӨР” зохион байгуулж буй нь энэ юм.
 
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэзээ ямагт байсан, байгаа, байсаар ч байх, гэр бүлийн ердийн нэг хэсэг хэмээн энэ шударга бус, хүнлэг бус явдалд хэт дасан, түүнийг өөрчлөхийг оролдох ч үгүй, хүлээн зөвшөөрсөөр байна.

Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага доривтой үр дүнд хүрч чадахгүй. Бид нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ. Энэхүү “Сүүдэр ший” жүжгийг Франц улсад төвтэй  “Fondation Dufresne et Fauthier” сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тус Сан нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны үйлчилгээнд 6 дахь жилдээ тасралтгүй дэмжлэг үзүүлж байна.
 
Холбоо барих:
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
Утас: 70119949
Вэб сайт: www.safefuture.mn
И-мэйл хаяг: mongolcav@mongol.net

 

#Social #Children #teenagers #Secure