Хоёрдугаар сарын ОНЦЛОХ монгол дуунууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-03-02

Yolo.mn сайтын уншигч залуус та бүхэнд хоёрдугаар сард Монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг багцлан хүргэж байна. 

1.Big Gee-Ug Hel, Uildel ft Sekstsagaanbogd&Dj Zaya

Цацагдсан огноо: 02/04

Хандалт: 551K

Тайлбар: Нийгэмд тулгамдсан асуудлыг уран бүтээлдээ тусгадаг чадварлаг артистуудын дууг хүлээн авна уу.

“Үг хэл үйлдэл бүгд ил бүртгэл”

2.Anujin-Dogdlol

Цацагдсан огноо: 02/06

Хандалт: 14K

Тайлбар: “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч B Production-ий артист Анужингийн шинэхэн дууг хүргэж байна. Дурласан нэгэн рүү гээ яаран гүймээр догдлол дүүрэн мэдрэмжийг энэхүү дуунаас аваарай.

“Ийм гоё мэдрэмжийг үргэлж мэдэрмээр
  Ийм гоё мэдрэмжийг чамаасаа л авч байна”

3.AM-C-Tee Yaahiin

Цацагдсан огноо: 02/06

Хандалт: 391K

Тайлбар:  Бүтээл болгоноороо сонсогчдоо өөрийн ертөнцөөрөө аялуулж чаддаг, артист AM-C-ийн шинэ дуу.

“Догдолсон бодолдоо намайг чи төсөөлөөд
  Болдог бол наран дээр саран дээр өнжихсөн”

4.SUON-Vanilla

Цацагдсан огноо: 02/08

Хандалт: 31K

Тайлбар: Сонсох бүртээ хэмнэлд нь бүжээд л баймаар бүтээлийг онцлон хүргэж байна.

“Хагас бүтэн сайн муу
  Хамаа байна уу, хүлээх хэрэггүй ээ”

5.Gangbay-Virtual Love

Цацагдсан огноо: 02/09

Хандалт: 886K

Тайлбар: Гаргасан бүтээл болгон нь хит болдог Gangbay хамтлагийн дууг хүргэж байна.

“Чиний сториг харан харан зүрхээ даръя”

6.Chris Amorist-Martakhgui

Цацагдсан огноо: 02/10

Хандалт: 22K

Тайлбар: “Cherry and Pie” дуугаараа залууст ихээхэн сайшаагдсан B Production-ий залуу артистын шинэ дууг хүргэж байна.

“Догдолж би зогсоно, I don’t know why
  I don’t know why this feeling is so high”

7.Hishigdalai&Gangbay-Miniih

Цацагдсан огноо: 02/11

Хандалт: 455K

Тайлбар: Зөвхөн хосуудад ч гэлтгүй хүн бүрт тулгардаг “Хувийн орон зай”-ны талаар бүтээлдээ тусгаж өгсөн нь нийгэмд ихээр сайшаагдаж байгаа билээ.

“Чиний юм бол чиний юм
  Миний юм бол миний юм
  Түүний юм бол түүний юм”

8.Davaidasha, Noubold, 290-Udaa Daraa

Цацагдсан огноо: 02/11

Хандалт: 776K

Тайлбар: Уран бүтээл бүр нь өнөө үеийн залуусын чиг, хандлагад нийцэж байдаг артисдуудын хамтарсан Udaa Daraa дууг санал болгож байна.

“Чамайг хараад, хараад, хараад ханахгүй ээ
  Чиний барааг хараад шууд дурлаж байна”

9.FOUX-Suuliin udaa

Цацагдсан огноо: 02/13

Хандалт: 77K

Тайлбар: The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Марал-Од, Халиун нар хамтран уран бүтээлээ тууриваад удаагүй байгаа билээ. Хайртай нэгнийг тань бодогдуулах хээнцэр чамин дууг танд хүргэж байна.

“Хэзээ явах вэ? гэдгийг чинь мэдэхсэн
  Сүүлчийн удаа ч болов үнсье”

10.Enkhe x Erkhem-Haraad Suuna

Цацагдсан огноо: 02/26

Хандалт: 71K

Тайлбар: Хайрын тухай дуу болгон нь сонсогчдын сэтгэлд хүрдэг залуу артисдуудын дууг хүргэж байна.

“Үлгэрийн мэт үзэсгэлэн гоо зөвхөн чамруу хараад сууна”

11.Seryoja-Ambuu

Цацагдсан огноо: 02/28

Хандалт: 121K

Тайлбар: Өнгө аяс, донж маягаараа сонсогчдынхоо урмыг хэзээ ч хугалдаггүй Seryoja-гийн шинэ уран бүтээл ахин дахин сонсмоор Ambuu дууг сонсоод үзээрэй. 

“Өглөөний нарыг дундартал
Үүдэн шүдээ мултартал
Өдрөөс шөнийг зугтаатал
Бүжиглэнэ бүгд нэг дуугаар”

#Дуу хөгжим