"The Kissing Booth 3" киноны талаар бид юу мэдэх вэ?


Б. Ангара | YOLO.MN
2021-01-23

Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хөл хорионд орж, гэрээсээ ажиллаж хичээллэх болсонтой зэрэгцэн видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээ биднийг олон тооны чанартай бүтээлүүдээр хангах тухайгаа мэдэгдсэн. Үүний нэг жишээ бол "The Kissing Booth" кино билээ. 

Ингээд уг киноны тун удахгүй нээлтээ хийх гэж буй гуравдугаар ангийн талаарх мэдээллүүдийг багцлан хүргэж байна. 

1. ТҮҮХ ҮҮГЭЭР ТӨГСӨНӨ

Гунигтай хэдий ч бид Elle, Noah, Lee нарыг сүүлчийн удаа харах нь. Өөрөөр хэлбэл энэ онд нээлтээ хийх гэж буй анги нь уг цувралын төгсгөлийн анги аж. 

2. ЭНЭ ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Өнгөрсөн оны "People’s Choice" шагнал гардуулах ёслол дээр Elle-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Joey King киноны гуравдугаар анги энэ онд нээлтээ хийх талаар мэдэгдэж байсан бол уг мэдээллийг Netflix 2021 оны кино жагсаалтаараа баталсан. Гэвч нээлтээ чухам хэдэн сарын хэдний өдөр хийх нь тодорхой бус хэвээр байгаа юм. 

3. ҮЙЛ ЯВДАЛ

Энэ удаад киноны үйл явдал Elle-г их сургуульд орохын өмнөх зун болж өнгөрнө. Тэрээр улсдаа шилдэгт тооцогддог Харвард болон Беркли их сургуулиудад тэнцдэг. Найз залуу нь Харвардын их сургуульд, харин тэрээр бага байхаасаа л найз Lee-тэйгээ Беркли дахь Калифорнийн их сургуульд сурахыг хүсдэг байсан. Тэрээр Харвардад элсэж найз залуутайгаа хамт суралцах уу, аль эсвэл хамгийн сайн найзыгаа сонгох уу гэх шийдвэрийг гаргах болно. 

4. ЗУРАГ АВАЛТ ХИЙГДСЭН

Кино багийнхан "The Kissing Booth 2" киноны зураг авалтыг хийх үедээ төгсгөлийн ангийн зураг авалтыг ч мөн хийсэн талаар жүжигчин Joey King хэлж байсан удаатай. Мөн гол дүрийн жүжигчид бүгд эргэн ирэх юм. 

5. НОМЫН ЗОХИОЛ Ч ГАРНА

"The Kissing Booth" киноны зохиол Wattpad сайт дээрх бичвэрээс сэдэвлэгдсэн бөгөөд тухайн бичвэр уншигчдын дунд ихэд алдаршсан тул зохиол болгон хэвлүүлж, хэвлүүлсэн зохиол нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж, ийнхүү дэлгэцийн бүтээл болон амилсан аж.

Хоёрдугаар ангийн зохиол болох "The Kissing Booth: Going the Distance" нь кинотойгоо хамт 2020 онд хэвлэлтэд гарсан юм. Харин гуравдугаар ангийн зохиол нь хэвлэлтэд гараагүй байгаа ч зохиолч Vince Marcello киноны гуравдугаар анги нээлтээ хийх дөхөхөөр хэвлэлтэд гаргах талаар мэдэгдсэн билээ. 

6. НУУЦ БИЧЛЭГ ЗАДРАВ

Төгсгөлийн ангийн албан ёсны трейлэр цацагдаагүй байгаа ч киноны үйл явдлыг зурвасхан харуулах нэгэн бичлэг хоёрдугаар анги цацагдсанаас хэдхэн хоногийн дараа нийтэд ил болсон. Тус бичлэгт Elle найз залуу болон найзуудтайгаа хөгжилдөж байх үед Харвардад тэнцсэн гэдгээ мэдэж, хүндхэн нөхцөл байдалд орж буй үйл явдал гардаг. 

Тун удахгүй киноны албан ёсны трейлэр цацагдаж, нээлтээ хийх хугацаа ч тодорхой болно гэж найдаж байна. 

Эх сурвалж: Cinema Blend

#Кино урлаг #Netflix #Kissing Booth