Техник технологийн үсрэнгүй хөгжил БИДНИЙ АМЬДРАЛД


Жижигхээн, нарийнхан гэгч нь картыг бас нэгэн жижигхээн төхөөрөмжид зураад л хамаг ажлаа бүтээчихдэг дүр зураглал хэдэн жилийн өмнө мөрөөдөл мэт байжээ. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар өнөөх бүхнийг чадагч бяцхан карт маань хүртэл виртуал болоод хувирчихсан байх юм.

Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ Голомт банкны SocialPay үйлчилгээгээр жишээлэн дижитал хэтэвч гэж юу болох, үүний тусламжтайгаар цаг хугацаа болоод мөнгө санхүүгээ хэрхэн хэмнэж болох талаар зөвлөгөөг хүргэж байна. 

1. ХИЧЭЭЛИЙН ЗАВСАРЛАГААНААР Л “АМЖУУЛНА”

Данс шинээр нээлгэхээс эхлээд санхүүгийн ямар нэгэн үйлчилгээ авах шаардлага гарахад бид үүнийгээ ажил хэрэг болгон төлөвлөөд, аль нэг ажлын өдөр цаг гаргаж байгаад банкны салбарт ханддаг шүү дээ. 

Гэтэл уг процесс яг л Фэйсбүүк хаяг шинээр нээхтэй адил хялбар болчихсон гэнэ. Жишээлбэл бид Голомт банкны харилцагч байхаас үл хамааран иргэний үнэмлэхнийхээ тусламжтайгаар бүртгэлээ цахимаар үүсгэх бүрэн боломжтой болжээ. Энэ үйлчилгээг авахад ямар нэгэн суурь хураамж ч төлөхгүй.

Данс нээлгэх зэргийн үйлчилгээг хичээлийн завсарлага эсвэл цайны цагаараа л хийчихдэг болсон нь гайхалтай биш гэж үү? 

2. ЯМАР Ч ШИМТГЭЛГҮЙ

Танд өөрийнхөө дансны үлдэгдлийг шалгах, бусад руу мөнгө шилжүүлэх зэрэг үйлдэл хийхэд хэн нэгэн мөнгөнөөс тань бага багаар “хумслаад” байгаа юм шиг мэдрэмж төрж л байсан биз дээ? Хэдийгээр аль ч банкны хэрэглэгч шаардлагатай үйлчилгээнүүдээ цахимаар хийдэг болсон нь сайшаалтай хэдий ч өдөрт олон удаа гүйлгээ хийж, багагүй хэмжээний шимтгэл төлөх шаардлагатай нүүр тулгардаг хүмүүсийн хувьд энэ нь үл ялиг асуудалтай болов уу. 

Бид нэгэнт л аль нэг банкнаас үйлчилгээ авч байгаа тохиолдолд шимтгэл төлөх нь зүйн хэрэг ч шимтгэл төлөхгүйгээр бас үйлчилгээ авч болдог байх нь. Өөрөөр хэлбэл SocialPay дижитал хэтэвчийн үйлчилгээг ашиглан төлбөр тооцоо болон гүйлгээ хийхэд ямар ч шимтгэлгүй ажээ. Ингээд бүх зүйл төлөвлөгөөний дагуу, байсан мөнгө тань байсан хэмжээгээрээ байх ёстой газраа үлдэх нь ээ!

3. ГАР УТАС БАЙХАД БҮХ ЮМ ОК!

Манай улсад картын систем нэвтрээд удаагүй байхад хэдэн задгай төгрөгөө энд тэндхийн халаасандаа хадгалаад сурчихсан байсан надад тэр жижигхээн дөрвөлжин зүйл шидтэй юм шиг л санагддаг байсан даг. Гэтэл одоо өнөөх шидтэй зүйл маань "бүр ч шидтэй" гайхлаар солигдож орхиж. 

Одоо бол танд гар утас байхад л хангалттай. Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг гар утсан дотор хэтэвч, нэмээд нэлээн хэдэн үйлчилгээ багтчихна гэж хэн мэдэх вэ дээ? Мэдээж гар утас болон дижитал хэтэвчийн үйлчилгээний аль аль нь өндөр нууцлалын системтэй учир гар утсаа алдсан ч таны дансанд өөр хэн нэгэн халдах боломжгүй. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо, олон нийтийн газраар явахдаа "хэтэвчээ яасан билээ? гар утсаа хаанаа хийлээ?" гээд янз янзын юм бодох шаардлагагүйгээр гар утсаа барьчихаад л тайван явна гэдэг чинь өөрөө маш том давуу тал юм байна. 

Харин гар утсан дотор буй хэтэвчээ хэрхэн ашиглах вэ гэж үү? SocialPay үйлчилгээний хувьд л гэхэд та дэлгүүрээс хоёр аргаар худалдан авалт хийх боломжтой. Үүнд:

1. Дэлгүүрийн кассан дээр гарч ирэх QR кодыг SocialPay-ээр уншуулах

2. Кассын ажилтанд утасны дугаараа хэлээд нэхэмжлэл авах замаар тус тус төлөх боломжтой.

Аль нь cool санагдаж байна, тэр аргаараа л төл. Уг үйлчилгээг Sansar, Emart, Orgil зэрэг томоохон худалдааны байгууллагуудаас гадна Tom N Toms, CU, Vpoint, Burger King, Tous Les Jours зэрэг үйлчилгээний байгууллагуудад ч мөн ашиглах боломжтой юм.

Та SocialPay-ээр худалдан авалт хийх боломжтой байгууллагуудын бүрэн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү. 

4. “ОДОО БИ NETFLIX-ИЙН ТӨЛБӨРӨӨ ӨӨРӨӨ ТӨЛЧИХНӨ”

Хөгжлийн түвшин ахих тусам бидний төлбөр тооцооны асуудал зөвхөн улс доторх гүйлгээгээр хязгаарлагдахаа больсон билээ. Ингээд л сар бүр “Олон улсын карттай хөөрхөн найз байна уу?” гэх нийтлэлийг Фэйсбүүк, Инстаграм хуудсандаа дор хаяж нэг удаа хардаг болсон доо. Хамгийн наад захын жишээ гэхэд л бид видео стрийминг үйлчилгээний Netflix-ийн эрх авах эсвэл TOEFL, SAT зэрэг албан ёсны хэлний шалгалт өгөхөд олон улсын хэмжээнд гүйлгээ хийх чадвартай карт хэрэг болдог. Тиймээс өөрийн биеэр банк руу очиж, төлбөр төлөн тусгай картууд нээлгэдэг шүү дээ.

Гэтэл бидэнд хэдхэн товч дараад л олон улсын виртуал картыг ЦАХИМААР, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР нээлгэх боломж аль хэдийнэ гараад ирчихжээ. Бид SocialPay үйлчилгээгээрээ дамжуулан уг виртуал картыг идэвхжүүлэх боломжтой бөгөөд үүгээрээ amazon.com, ebay.com, Appstore зэрэг сайтуудаас гадна АНУ, Канад, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 50 гаруй улсуудын UnionPay сүлжээнд нэгдсэн дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх бүрэн боломжтой болох аж.

5. КИНОНЫ ТАСАЛБАРАА Ч ТӨЛЧИХНӨ

Кино үзмээр санагдвал, аль эсвэл гэнэтхэн л аялалд явах шийдвэр гаргавал тасалбарын тухайд санаа зовоод хэрэггүй шүү. Мөн л хүссэн үедээ хэдхэн товч дараад л тасалбаруудаа жин тан болгочихно. Үүнээс гадна авсан үйлчилгээний төлбөр, төрөл бүрийн татвар, торгууль зэргийг ч SocialPay ашиглан төлөх боломжтой юм байна. Нэгж, дата багц, утасны төлбөрийн тухайд бүр яриад ч хэрэггүй. Бүгдийг нь төлчихнө. Үнэхээр амар байгаа биз? 

Бид заримдаа өөрчлөлт хийх дургүйгээсээ болоод өөрсдийгөө “зовоосоор” л байдаг. Та ч бас санхүүгээ илүү эмх цэгцтэй удирдангаа цаг, мөнгөө хэмнэхийг хүсвэл дижитал банкны үйлчилгээг туршаад үзээрэй. Ашиглалаа гээд ямар нэг суурь хураамж төлөхгүй тул туршиж үзэхэд алдах зүйлгүй шүү дээ.

#Дижитал хэтэвч #Social Pay