

Дуучин Ариана Гранде найм дахь студийн цомгоо албан ёсоор гаргалаа. Энэ нь түүний 2024 онд гаргасан "Eternal Sunshine" цомгийн дараах анхны бүрэн хэмжээний уран бүтээл ба шүтэн бишрэгчдийнх нь дунд эртнээс хүлээлт үүсгээд байсан юм.
Шинэ цомогт хайр дурлал, өөрийгөө танин мэдэх, амьдралын өөрчлөлт, сэтгэлзүйн өсөлтийн тухай өгүүлэх дуунууд багтжээ.
"Hate That I Made You Love Me" цацагдсан даруйдаа стриминг платформуудын шилдэг жагсаалтад бичигдэж, хөгжмийн шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч эхэлсэн байна.
Цомгийн нээлтийн дараа Ариана Гранде аялан тоглолтоо дуусмагц хэсэг хугацаанд олны өмнөх амьдралаас завсарлага авч, өөртөө илүү төвлөрөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тэрээр энэ шийдвэрээ олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн бөгөөд хувийн амьдралдаа илүү их цаг гаргахыг хүсэж буйгаа онцолжээ.


Мөн petal цомог гарснаас хойш дэлхийн олон орны Apple Music болон Spotify-ийн шинэ цомгийн жагсаалтад дээгүүр бичигдэж, хөгжмийн шүүмжлэгчид Ариана Грандегийн дуу хоолой, уран бүтээлийн шинэ өнгө төрхийг өндрөөр үнэлэж эхлэв.
Хөгжмийн салбарын шинжээчдийн үзэж буйгаар petal цомог нь Ариана Грандегийн сүүлийн жилүүдийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болж, эхний долоо хоногийн борлуулалт болон стриминг үзүүлэлтээрээ өндөр амжилт тогтоох төлөвтэй байна.
Эх сурвалж: Guardians
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!