Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (10.05-10.11)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

10'000 МОД ТАРИХ ӨДӨР

Хэзээ: Аравдугаар сарын 10-ны 10:00 цагт

Хаана: Богд хан уул, Энхтайваны ам

Зохион байгуулагч: World Plus Mongolia, My Club

Үргэлжлэх хугацаа: 9 цаг

Дэлгэрэнгүй: “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Тиймээс энэхүү өдрийг тохиолдуулан  “World Plus” болон “My Club” хамтран бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг “Тайрах Биш Тарья” уриан дор зохион байгуулахаар болжээ. Тэд нийт 10’000 мод тарихаар төлөвлөж байгаа учир хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАНИЛЦАХ ГЭСИЙМӨӨ

Хэзээ: Аравдугаар сарын 11-ний 20:00 цагт

Хаана: Comedy Lab

Зохион байгуулагч: Comedy Lab

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Оюутан залуусын хичээл эхэлсэнтэй холбогдуулан “Comedy Lab” клуб “Оюутны танилцах үдэш”-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр олон чадварлаг комедианууд тайзнаа гарахаар бэлтгэл ажилдаа орсон аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ART WITH ERDEMTEI #3

Хэзээ: Аравдугаар сарын 7-ны 19:00 цагт

Хаана: YMCA Coffee House

Зохион байгуулагч: Эрдэмт

Үргэлжлэх хугацаа: 2+ цаг

Дэлгэрэнгүй: Энэ удаагийн дугаарт "Кадр" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Энхбаатар зочноор уригдсан тул энэхүү чиглэлийг сонирхдог хүн бүхэн хүссэн асуултынхаа хариултыг олох боломжтой болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BOARD GAME DAY

Хэзээ: Аравдугаар сарын 10-ны 15:00 цагт

Хаана: UB Central Residence

Зохион байгуулагч: UB Board Games

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Хөлөгт тоглоом сонирхогч хүүхэд, залуус долоо хоног бүрийн бямба гарагт цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлдэг. "Катан", "Risk: Game of Thrones", "Arkham Horror", "Scrabble" зэрэг хөлөгт тоглоомуудаар тоглох боломжтой юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

LUMINO HILL-Д ГАРЧ ИРЭВ

Хэзээ: Аравдугаар сарын 9-ний 19:00 цагт

Хаана: Zaisan Event Hall

Зохион байгуулагч: Zaisan Event Hall

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Дэлгэрэнгүй: Lumino хамтлагийн зүгээс удаан уулзаагүй сонсогчдодоо үе үеийн хит дуунуудаа хүргэхээр болжээ. Энэ өдөр комедиан Б.Идэр-Од, залуу уран бүтээлч Nene, DJ Una нар урилгаан хүрэлцэн ирэх аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MOVIE NIGHT: THE GODFATHER

Хэзээ: Аравдугаар сарын 7-ны 17:00 цагт

Хаана: Америкийн соёл мэдээллийн төв

Зохион байгуулагч: American Corner, Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Энэхүү кино үзвэр долоо хоног бүрийн лхагва гарагт тогтмол зохион байгуулагддагаараа онцлог билээ. Кинонуудаа англи хадмалтай гаргадаг учраас англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Энэ удаагийн кино үдэш хөтөлбөрөөр дэлхийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "The Godfather" киног гаргахаар болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

20Z0 BY SASH

Хэзээ: Аравдугаар сарын 10-ны 18:00 цагт

Хаана: OMNI Club

Зохион байгуулагч: SASH

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

Дэлгэрэнгүй: Залуу уран бүтээлч Sash "20Z0" нэртэй анхны цомгоо сонсогчдодоо хүргэхэд бэлэн болжээ. Цомгийн нээлтэд олон уран бүтээлчид оролцож байгаагаас онцолбол Vandebo, Gangbay, Pacrap, Wolfizm нар байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ДОХИОНЫ ХЭЛ СУРЦГААЯ

Хэзээ: Аравдугаар сарын 9-ний 10:00 цаг

Хаана: Баруун 4 зам

Зохион байгуулагч: Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Та өмнө нь дохионы хэл сурах талаар бодож байсан уу? Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл юм. Энэхүү сургалт нь "Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе!" гэсэн уриатайгаар долоо хоног бүр зарлагддаг билээ. Тиймээс анхан шатны мэдлэгтэй болохыг хүсвэл энэ сургалтыг зориорой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе